О.Энх-Эрдэнэ: “My love” дууг цор ганц хувилбараар нэг л удаа дуулна

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:enkh-erdene duuchin/2d1f2620-c875-4d5c-9885-51b3d55d0412 copy.jpg

Монголын бүх цаг үеийн хайрын шилдэг дуунд зүй ёсоор тооцогдох “My love” дууг “New star” студийн 20 жилийн ойд зориулан дуучин О.Энх-Эрдэнэ сонсогчдын хүртээл болгосонд үзэгчид янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн. Нэг хэсэг нь таатай хүлээж авсан бол нөгөө тал нь дургүй байгаагаа цахим ертөнцөд шууд илэрхийлж байна.

Тэгвэл дуучин О.Энх-Эрдэнэ “Энэ дууг дахин хэзээ ч сонсохгүй цор ганц хувилбараар нэг л удаа дуулна. “UG Arena”-гийн тайзнаас өөр газар дуулахгүй” гэжээ. Дууны үгийг Ц.Батбаатар бичиж, аяыг нь С.Гантөр хийсэн энэ удаа 15 жилийн өмнө цацагдаж, тухайн үедээ хит болж байв.