СБД-ийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, гэрээс нь 400 сая төгрөг хураан авчээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
110
legacy:suhbaatar duureg/462540759_1064128762118771_7244986946526060337_n.jpg

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригджээ. Энэхүү хахуулийн асуудал нь дүүргийн эмнэлэг бариулсантай холбоотой мөнгө байх магадлалтай гэнэ.

Бидэнд олдсон мэдээллээр Н.Одончимэг нь АТГ-т шалгагдаж байсан бөгөөд нэг үгээр хэлбэл, тэдний ажиглалтад байжээ. Улмаар шалгалтын хүрээнд өчигдөр хахууль авч байхад нь үйлдэл дээр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан нь энэ аж. Мөн түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан байна. Тиймээс Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    ИЙМ УЛАЙРЧИХСАН НӨХДИЙГ САЙН ИДЭЖ УУ ГЭЭД ӨӨГШҮҮЛЭЭД БАЙДАГ НЬ СОНИН ТОГТОЛЦОО. ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУД 5 НУГАЛЖ ТӨЛҮҮЛДЭГ ХУУЛЬТАЙ. ЧАНГА ХУУЛЬТАЙ БОЛ АВИЛГАЛ ИНГЭЖ ГАЛЗУУРАХГҮЙ.

  • З
    Зочин1 жил өмнө

    ИЙМ УЛАЙРЧИХСАН НӨХДИЙГ САЙН ИДЭЖ ЗАВШИЖ БАЙ ГЭЭД ӨӨГШҮҮЛЭЭД

  • З
    Зочин1 жил өмнө

    Daatgaliin darga avgai xaachiv. Yal avsan uu. Ingeed tag uu.

  • З
    Зочин1 жил өмнө

    Луусангийн амралтад 14 жил төрийн хамгаалалтад амраад ирдээ эрүүл энх эсэн мэнд амрахын хүсье.

  • З
    Зочин1 жил өмнө

    Бузар гичий

  • З
    Зочин1 жил өмнө

    Болормаагийн тавиулууд эхнээс баригдаж байна. Хүүхдийнх нь найзууд СБД-ийн тендерийг хуу хамдаг болоод удаж байна.

  • M
    mgl1 жил өмнө

    ene gichiig tsaazlaach busad hulgaich nart surgamj bolno

  • Ю
    юууны учир вэ1 жил өмнө

    юууны учир вэ хахууль өгсөн, авсан юм болоо, хамгийн жижиг төвийн хамаг юм нь хансан дүүрэгт учир юу юум бол дөө зайлуул

  • З
    зочин1 жил өмнө

    мэргэжилтэн байхдаа гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хэцүүхэн л амьдралтай хүүхэн бсан. сбд худалдан авахын дарга болоод амьдрал нь эрс дээшилсэн мөөм шүднээс өгсүүлээд нөхрөөсөө хүртэл салсан

  • З
    зочин1 жил өмнө

    хохино

  • З
    Зочин1 жил өмнө

    Хэ хэ түр орлонгууд нь ингэж хийж амин хувьдаа ашиг хийж чадаж байгаа юм чинь Жинхэнэ гарууд нь ёстой нэг сэгсэрч өгсөн байх даа арай юм даа эд нар