Э.Одбаяр: Фукок руу явсан хүмүүсийг зугаалах гэж явсан уу, туршлага судлах гэж явсан уу гэдгийг шалгана

Хоосон
Turbat
Унших: 1 мин
00
legacy:odbayar ardchilsan nam/405197949_898940338258464_2714208447209466519_n copy.jpg

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярыг 8 эмэгтэйтэй Фукок руу төрийн байгууллагын туршлага судлахаар явсан хэмээн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл шилэн дансны гүйлгээг нь шүүж мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэвлэлүүдэд тайлбар өгөв. Тэрбээр "Фукок руу явсан хүмүүсийг зугаалах гэж явсан уу, туршлага судлах гэж явсан уу гэдгийг шалгана. Нягтлаагүй байж хэн нэгнийг буруутгамааргүй байна. Зөвхөн сошиалын мэдээлэлд үндэслэж, шийдвэр гаргахгүй. Тайланг нь сонсож байж болно" гэлээ.