Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Баярмаа: Хавдрын II эмнэлгийн зардлыг төсөвт суулгуулах сонирхол салбарт нь ч алга
10

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох байв. Гэвч материал дутуу гэх шалтгаанаар хуралдаан түр хойшилжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас хавдрын эмнэлгийн төсвийн талаар тодруулахад "Хавдрын II эмнэлгийн зардлыг төсөвт суулгуулах сонирхол салбарт нь ч алга. Эмнэлгийн газраа алдчихсан гэдэг мэдээлэл ч бий" гэлээ.



