Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал 111 тэрбумд хүрч 4 дахин өссөн байна
20

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн зардлыг 35.8 их наядаас бууруулах талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар мэдээлэл хийж, шаардаж байна. Энэхүү шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ирэх онд томилолт, зочны зардал 111 тэрбумд хүрч 4 дахин өссөн байна. Тавилга, эд хогшил, урсгал засварын зардал 268 тэрбум болж, 2.2 дахин нэмэгдсэн" гэлээ.



