Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
О.Цогтгэрэл: 2025 оны төсвийн хамгийн их зардал халамжийн сайд дээр байна
20

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "2025 оны төсвийн хамгийн их буюу 4.6 их наяд төгрөгийн зардал халамжийн сайд дээр байна. Дараа нь Боловсролын сайд дээр 4.5 их наяд, Эрүүл мэндийн сайдад 1.8 их наяд гээд явж байгаа юм. Энэ улс чинь цаашид баялаг бүтээх юм уу, халамжаар амьдрах юм уу.



