Иргэдэд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Бэлтэсмөрөн“ компанид холбогдох шүүх хурал болж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:beltesmoron/436098419_742790141361869_7131744494917883336_n copy.jpg

Хөвсгөл аймгийн шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна.

Сануулахад, “Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.