Аравдугаар сард хувцас, гутал, орон сууцны үнэ 9 хувиар өсчээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:narantuul zah/gutal.png

Эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг хэрэглээний бараа үйлчилгээний индекс буюу инфляц өнгөрсөн сард 7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Инфляцийн өсөлтөд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж буюу 35.5 хувь нь нөлөөллөө. Мөн мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.4 нэгж буюу 48.1 хувиар тус тус нөлөөлжээ. Импортын бараанд тэр дундаа, хүнсний бараа, ундаа ус бүлгийн үнэ нөлөөлсөн байна. Тухайлбал, аравдугаар сард ундаа ус бүлгийн үнэ 7.7 хувиар, согтууруулах ундаа 3.8, хувцас бөс, гутал 9, орон сууц, шатахуун түлш 9, гэр ахуйн цахилгаан бараа 7.2 хувиар тус тус өсчээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг ёухал биш бол авахгүй бхад, наймаачид л шатна. Мөнгөө зөв юманд зарцуулаарай.

  • И
    иргэн

    хүмүүс тэртээ тэргүй худалдан авалт хийхээ байна. хуучин хувцсаа өмсөөд хоолоо идье гэх биз. өвөлд гое хүн байх биш.

  • Э
    эгдүүцэгч

    300 мянгаар авдаг өдөн куртка хамгийн хямдхан нь /хүн өмсч болох нь/ 500гаруй мянга. энэ 9 % мөн үү