Улаанбаатар хот 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд хаалттай байдлаар гаргалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa yalalt.png

Улаанбаатар хот 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд хаалттай байдлаар амжилттай гаргалаа. Тус бондыг 2027 оны наймдугаар сард эргэн төлөх аж. Бондын мөнгөөр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогод зориулна гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод гадаад бонд гаргах хоёр боломж байсан. Нэг нь нээлттэй зах зээл дээр төслөө танилцуулах байдлаар бонд босгох, нөгөө нь цаг хугацаандаа тохирсон хаалттай бонд гаргах. Учир нь, энэ жилийн бонд гаргах хугацаа 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Нээлттэй байдлаар гаргая гэхээр ирэх жил хүртэл хүлээх, дахиад Өрийн удирдлагын тухай хуульдаа өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх шаардлагатай тулна. Дээрээс нь, хотын бонд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах учраас гадаад бондоо хаалттай хэлбэрээр 7.75 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 500 сая ам.долларыг босгосон" гэв.

Ийнхүү бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг "20 минутын хот" концепцийн дагуу барьж байгуулах аж.

Орон сууц ашиглалтад ороход газар чөлөөлөлтөөр айлуудыг байранд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. Мөн чөлөөлөгдсөн газруудаас эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын эргэн төлөлтөө хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Naymbaataraa..chinii tolgoi ajilval..Neg duurgee Solongoschuudad.neg duurgee yaponchuudad..tgd uuriinhuu idej uuj hulgailj bgaa mungiig tednii ajil hulsund uguud. ULS ORNOO HUGJUULHEE BODOOCH..UURSDUU CHADAHGUIGEES HOISH..

  • М
    Монголоо

    Үхэж бсан шуналын төлгөн коммунист. Ча д хэн өр тавих эрх өгсөн .Лаларр. өрөө. Өөрөө төлөөрэй !!!

  • З
    Зочин

    улс орныг өрөнд шигдтэл дампуурлаа зарлатал тонож хулгайлж дураараа дургиж байна даа,бүх юм өр төлөөстэй шүү!

  • И
    ИРГЭН

    Вальютын хүү гэхэд арай л өндөр хүүтэй бн шүү!!! Хүүгийн дарамтыг иргэд үүрэх юм даа!!

  • И
    И

    ХХК -дын хийх ажлыг дээрэмдэж улсын мөнгөөр мөнгө угаадгаа болиоч. Хийх ажлаа хийж чадахгүй. Хот нь эзэнгүй. Өлөн хулгайчууд

    • З
      Зочин

      Тэд хэзээ байтлаа гэр хорооллыг цөөлөхөд анхаараав