7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford машин шатаж, машинд зорчиж явсан 7 хүн нас барсан байдаг.

Ослын улмаас тус аймгийн Хэрлэн суманд оршин суух 44 настай эрэгтэй Э, 35 настай эрэгтэй О, 44 настай эрэгтэй Ш нар нас барсан. Харин 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа юм.

Харин ослоос амьд үлдсэн 36 настай эмэгтэй А аймгийн Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аймаар осол болжээ. Ийм цаг үед Аяллын компаниуд Булган шуфны үе гээд Манжуурын аяллыг их зохион байгуулж бна, фэйсбүүкээр дүүрэн Манжуурын аялал. ДОРНОД Хавиргын боомтын зам муу, тиймээс иргэд заавал өвөл ийм хальтиргаатай үед аялах шаардлагагүй шүү, боомт хаахаас өмнө гээд автобуснууд хурдан явдаг. Аяллын компаниуд өөрсдөө анхаарч нухацтай хандсан дээр байх шүү. Тээврийн цагдаагийнхан ч гэсэн хяналтаа тавих хэрэгтэй