АТГ: ХОМ-ээс нь гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон албан тушаалтныг шалгаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 675 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 361 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоож Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    400 наад хүнээ чинь жилийн дараа хулгай Хийгээгүй хүн олдохгүй байхдаа

  • У
    Уншигч

    Нэр дэвшигчид ялангуяа цүнх баригчдыг сайтар нягталж шалгаж шаардлагатай бол энэ мэтээр гаргаж ирж нийтэд мэдээлж дэмжлэг авах нь зөв

  • З
    Зочин

    Ишшш ганцхан уу

  • З
    Зочин

    Нэг л сүржин нэртэй дамжин газар дөө. Тэмцээд байгаа л гэдэг үр дүр хаа байна. Захын нэгэн нь тоох ч үгүй байна

  • З
    Зочин

    АТГ бол авлагатай тэмцэх газар биш авлига тэтгэх газар итгэх аргагүй засгийн гарын хонгил

  • З
    Зочин

    Тэр нь 1 жараахай бгаада. Том акул бариач. Чадахгүйшд