Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Setguulchid/409726813_6815255905257561_1536795369273666613_n.jpg

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй. Шүүх хурлыг ерөнхий шүүгч Батжаргал даргалж байна. Хохирогч гэгдэх Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч н.Гэрэлтуяа, Улсын яллагч, яллагдагч У.Уранцэцэгийн өмгөөлөгчөөр н.Хэрлэнхүү нар оролцож байна.

Сануулахад, сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ес зүй, мэдлэг чадвар сайн, сэтгүүлч нар ихэнх нь. Гэвч Өнөарцэцэг гэгч эдийн шуналтай дарамтлагчаас эхлэн энэ Уранцэгцэг нар гэх зэргээр мэр сэр байна аа. Сэтгүүлчдийн холбоо энэ талаар маш нухацтай авч үзэж, сэтгүүлчийн ёсзүй, хүн чанар, мэдлэг боловчролыг дээшлүүлэх талаар ихээхэн ажил хийх нь зөв байх аа.

  • И
    Иргэн

    Хэдэн сэтгүүлчдээ цагдан хорисоор байтал мэдээллийн үнэн зөвд итгэхээ болилоо

  • З
    зочин

    худал мэдээлэл цацаж хүний нэр хүндэд халдах шантааж хийдэг сэтгүүлч нарыг таслан зогсоож зохих хариуцлагыг хүлээлгэх нь маш зөв