Улсын бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг 30 мянгаар торгосон байжээ

 Хууль эрх зүй
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:irgenii unemleh/MPA-PHOTO-2021-4-2640.jpg

Иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үндэслэлээр дахин иргэний үнэмлэх авах хүсэлт гаргасан байхад улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх прокурорын гомдлоор хянан хэлэлцээд, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо торгуульгүй болсон гэсэн үг үү

  • Г
    Гайхшрал

    Энэ нэг сонин газар 90 ээд онд хужаа нарт үйлчилдэг байгууллага байсан. Одоо цэвэршиж амжаагүй байгаа юм байх даа

  • С
    Сосор

    Манай хүн иргэний үнэлэхээ бас эмнэлэгт үзүүлж бгаа.гээсэн тэгсэн 30 мянгаар торгож дахин авахад 64 мянгаар авсан одоо яах вэ.буцаана олгохуу.авмаарал бнаа.

  • Б
    Батцэцэг

    Энэ торгууль өмнө нь байгаад мөрдөгдөж байсан шүү. Бүр 50.0 м.төг байсан одоо багассан бна.