ХУД-ийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дууслаа

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/463828293_957583879749245_7672208443885584072_n.jpg

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн хийгдэж дууслаа.

Тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь эмчилгээ үйлчилгээний 15 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой 2 ариун цэврийн өрөө, энгийн 2 ариун цэврийн өрөөтэй, авто зогсоолтой 2 давхар барилга юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Элсэн морьт” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.