СТАТИСТИК: Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:oron suuts/1213.png

Үндэсний статистикийн хорооноос 11 дүгээр сарын байдлаарх орон сууцны үнийн статистик мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл,

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн аж.