Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 40 сая тоннд хүрчээ

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:erdenet uildver/зураг11 - 2022-03-02T175952.901.jpg
legacy:erdenet uildver/279925555_571920160898356_888634731375963625_n.jpg

“Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг жилд 6 сая тн-оор нэмэгдүүлэх шинэ 4 дүгээр шугамын өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 40 сая тоннд хүрэх зорилт дэвшүүлсэн юм.

Үүний тулд эхний ээлжинд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг 6 сая тн-оор нэмэгдүүлэн, шинэ 4 дүгээр шугамын өргөтгөлийн ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сард гүйцэтгэсэн байна. Тус өргөтгөлийг ашиглалтад оруулснаас хойших 1 жилийн хугацаанд 6 сая тн хүдэр боловсруулж, 2 жилийн хугацаанд 337.9 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөрөнгө оруулалтаа нөхөж чаджээ.

Тус үйлдвэр анх 1978 оны 12 дугаар сард жилдээ 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бол 2024 онд ийнхүү 40 сая тоннд хүрч байна.