ҮЙЛ ЯВДАЛ: Томуу, томуу төст өвчлөлийн мэдээлэл, зөвлөмж өгнө

Өнөөдөр буюу 12-р сарын 16-ны даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамьянгийн 160 жилийн ойд зориулсан “Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд болно.
09:00 цагт: СУИС, Ц.Балдорж сангаас “Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулна. “Улаанбаатар” зочид буудал.
10:00 цагт: “Хүнсний үйлдвэрлэл, тогтвортой өсөлт” уулзалт хэлэлцүүлэг болно. Төрийн ордны хойно, “Флора” цэцгийн дэлгүүр.
11:00 цагт: Гавьяат баг, доктор, профессор Б.Дамдинсүрэнгийн “Хиймэл оюун ухаан” номын нээлт ШУТИС-ийн номын санд болно. Утас: 8999-9993.
11:00 цагт: ЭМЯ зааланд Томуу ба томуу төст өвчлөлийн мэдээлэл ба зөвлөмжийг өгнө.
11:30 цагт: Нийслэлийн томоохон төслийн талаар Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй зарим эдийн засагч байр сууриа илэрхийлнэ. Зууны мэдээ.
11:00-12:30 цагт: “Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэгтэй. МҮХАҮТ.
12:06 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. ХААНА: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын байр, 2 давхарт хурлын танхим, Холбоо барих: 91000017



