ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн ордонд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/82CC92F5-1EEA-4C61-9AE5-07FAA82131FC (1).jpg

Арванхоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:30 цагт: “Туушин"-д: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллагаас “БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8805-7167, 8086-3288.

10:00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно.

10:00 цагт: Хэвлэлийн зар: Шадар Сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан хяналтын ажлын хэсэг “Хүчит шонхор” хүнсний захад ажиллана. Утас: 9900-6045.

10:00-15:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10.00-13:00 цагт: Төрийн ордонд: “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнийн хүрээнд:

Дотоод орчны бохирдол, урьдчилан сэргийлэхэд салбарын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг,

Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудал салбар хуралдаан,

Сэтгэцийн эрүүл мэнд ба салбарын уялдаа салбар хуралдаан тус тус болно.

11:00 цагт: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулна.

12:00 цагт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлнэ. Утас: 8010-0107, 8805-9506.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.