БУРХАН ХАЛДУН уул орчмын түүх, соёлын үнэт өв, байгалийг хамгаалах зорилгоор КАМЕРЖУУЛЖ байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2024/12/схд/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-3.jpg

Дэлхийн өв - Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас хяналтын камер байрлуулах ажил үргэлжилж байна.

Бурхан Халдун уул орчмын түүх, соёлын үнэт өв, байгалийг хамгаалахад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж байна. Энэ хүрээнд хяналтын камер суурилуулж хулгайн ан, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, ан амьтдын мэдээллийн сан үүсгэх, цаашлаад орон зайн хяналт, судалгааны ажлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Тус ажлын хүрээнд “Strike Force Wireless” компанийн “Browning Trail Camera”-г 3 сумын газар нутагт байршуулан, түүхэн өвийн газар нутагт хяналт тавих, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна.