Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсөж, 41.5 их наяд төгрөг болжээ

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/money.jpg

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ноос танилцууллаа. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (17.2%) их наяд төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.

Эл үзүүлэлтэд төгрөгийн хадгаламж 5.2 (32.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 (36.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.