ЗГ: 1072 хувьцааны ногдол ашиг болох 337.7 мянган төгрөгийг гурав хувааж олгохоос эхний ээлжийн 135 мянган төгрөгийг өнөөдөр олгоно

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин 6 сек
190
legacy:mungu/MPA-PHOTO-1-0170.jpg

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон байдаг. "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ "Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэллээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрдэнэчимэг

    Данс нээлэгмээр бнаа

  • S
    S.uranchimeg

    2-r huuhdiin ETT orohgui bh yum haana hansah we???

  • Г
    Ганэрдэнэ

    2023 2024 хувьцаа ороогүй байна хаана хандах вэ

  • А
    А. Мөнгөншагай

    2004 онд төрсөн ногдол ашиг ердөө аваагүй хаана хандахын болоо

  • Н
    Нурсултан

    Хувьцаа орохгүй бнаа мэддэг хүн бнуу

  • З
    Зочин

    хувьцаа орохгүй бна мэддэг хүн байнуу

  • З
    Зочин

    Хаанаас яаж лавлах вэ утсаа авдаггүйн бна минийх ороогүй одоо болтол

  • T
    Tseren

    Энүүгээр юу авч идэхүү

  • З
    Зочин

    цахилгаан станцаа барь л даа худлаа ард иргэдийн бухимдлыг дарах гэж арна хэрэглээд бгам уу болиоч ээ

  • Г
    Ганц цахилгаан станц барьчихгүй дээ.

    Түгжрэл бууруулах Трамвай эсвэл, Ганц цахилгаан станц барьчихгүй дээ... Даанч дээ, дэндүү бодлогогүй байнаа...!!!

  • А
    Алтансүх

    Данс яаж нээлгэх вэ нөхөж олгодог уу

  • У
    Уянга

    нэг хүүхдийн мөнгө нь орохгүй байх юм хаана хандах вэ

    • З
      Зочин

      Хүүхдийн маань мөнгө ороогүй байна хаана хандах вэ

  • Ө
    Өнөржаргал

    Дансаа яаж нээлгэх вэ

    • З
      Зочин

      Хүү охин 2 хүүхдийн мөнгөө 1 дансаар авдаг юм охины ноогдол ашгийн мөнгө нь ороогүй байна Урьд нь өгч байсан ногдол ашиг нөхөж олгогдох уу

  • З
    Зочин

    Архи зардаг дэлгүүрүүдийн орлого эрүүлжүүлэх байрны орлого л ойрын 1 хоногт нэмэгдэх нь л дээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ороогүй л байна хаха

  • З
    Зочин

    Утаанд бөглөрч үхлээ