Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:avtobus/niitiin t.png

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлтийг оруулсан. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө гэсэн үг. Түүнчлэн НИТХ-ын тогтоолын дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих юм. Харин хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм. Ташрамд, автобусаар зорчих үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tse

    Nemeh ni zovoo

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Ахмадууд тэтгэвэр авч байгаа биздээ сард 20 мянга нэмж өгөөд автобусанд мөнгөө төлж суудаг болмоор байнаа

    • O
      Oyutan volon huuhduud alhaad yvj sur

      Ahmaduud emneleg yvah ni olon bdag tul unegui zorchih estoi.huuhdiin tasalbariig 800 bolgoh heregtei.huuhduud bas huuhdiin mungu avch bgaa

  • З
    Зочин

    Хугацаатай карт нь яах юм бол хэдээр сунгах юм болоо