Автомашины импорт 122 мянгад хүрч нэг жилийн дотор 67.5 хувиар өсчээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/tugj.jpg

Автомашины эрэлт хэрэгцээг дагаад импорт эрс нэмэгдэж байна. Энэ онд 122,002 ширхэг суудлын автомашин хилээр оруулж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Манай улс жилд дунджаар 68.6 мянган суудлын автомашин импортолдог.

Гаалийн байгууллагын мэдээллээс харвал энэ онд жилд импортолдог автомашины хэрэгцээнээс давсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн ачааны автомашины импорт ч бас өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өсч 28,294 ширхэг ачааны автомашин манай улс худалдан авчээ.