Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар хорих анги руу шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Delgertsetseg
Унших: 1 мин 35 сек
300
legacy:unuruu setguulch/vdgr.jpg

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн ял онооох шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн сард хэвээр үлдээсэн билээ. Түүнийг Хорих 461 дүгээр ангиас, эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу шилжүүлсэн байна.

Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул Улсын дээд шүүхэд өнгөрөгч долоо хоногт гомдол гаргасан юм. Энэ оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд нуусан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаасан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.

Улмаар Давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэл амааа билүүдээд байлгүй тэндээ амьдарч сур даа

  • З
    Зочин

    Хоригдол өнөрцэцэг гээч

  • Б
    баттөгс

    Онц

  • З
    Зочин

    Луусангийн хүүхнүүдэд дарамтлуулах байх даа хөөрхий ямар сайн байхав дээ

  • З
    Зочин

    Энхбаяр өөрөө цаг ирэхээр гэсгээлээ хүртэнэ шийтгэл амсах л байхдаа

  • З
    Зочин

    Үнэндээ шүүхэд итгэх итгэл алга даа

  • З
    Зочин

    Ok huuuli heregjij bn zuw

  • I
    Irgen

    Muu sain hulgaich nar ta nar bas erhee edelne uu. Shudarga bai

  • И
    Иргэн

    Хуулийн дор асьдарч суръя. Хууль зөрчдөг том дарга нар нэг л өдөр жирийн иргэдтэйгээ адил ялаа эдэлдэг цаг үе ирж байнаа.

  • З
    Зочин

    Манайд өөрийгөө бүхнээс дээгүүр тавьсан, нэг их хүний эрх ярисан, хууль журмыг үл тоосон увайгүй нөхдүүд их байгаа шүү

  • З
    Зочин

    Монгол Улсын Хуулийг Хүндэтгэе

  • З
    Зочин

    Энэ хэргийн ард худалч ,попын хаан Хүүрсүг байгаа

  • З
    Зочин

    Хулгайч нар энэ хүнээс үхтлээ айж бн даа .Ямар элэнцгийн улсын нууц байдаг юм .ямар юмны шантайж байхав.

  • З
    Зочин

    Хүрэлсүх хэзээ буух билээ? их л хонзон сандаг хүн бололтой хамгийн адгын ерөнхийлөгч түүний хэргийг хамгийн сайн мэддэг 2 эмэгтэй хоригдлоо доо /Хулан, Өнөрөө/

  • З
    Зочин

    хүн нь бхад хэрэг олддог гээ биз дээ манай хууль шүүх ч гэж дээ хөөрхий даалгавар биелүүлж хүн хэлмэгдүүлчээд яаж шөнө нойр нь хүрдэг юм бол новш юм даа

  • U
    ubi

    Хүүгийн дургүйг хүргэсэн учраас ямар ч шүүгчид тушаал авсан мэт яллах бхо Хүүк дараа нь хамаг юм нь илрээд балрах бхда хөөрхий Хулан, Өнөрөө 2 ыг шоронд алчихдаггүй л юм бол!

  • А
    Ахмад настан

    Бузаруудын бузрыг...зарим салбарт нуун дарагдуулж бөысан БУЗАР ..БУЛАЙГ ИЛЧИЛЖ...ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДИИН ДОХИО ЗААВРААР .....ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАСУУЛЛАА ДАА!!......ХҮЧИНД АВТАГДАЖ ...ХОРИГДЛОО ДОО....!!....

  • З
    Зочин

    Ард түмэнд хамгийн их мэдээлэл нээлттэй өгч байсан сэтгүүлчийг ингэж яллаад байвал хүний эрх яах болж бн аа Шударга биш бгаа шүүхэд ард түмэн итгэх үү.хэдэн тэрбум наядаар нь идсэн хүмүүсийг илчилсэнийхээ төлөө ял авдаг ийм нийгэмийг бүтээж бгаа эрх мэдэлтнүүдийг адил шүүвэл ард түмэн тайвшрах байх.Худал Үнэнд гүйцэгдэж шударга нийгэм тогтох болтугай.

  • И
    иргэн

    ДААГАНААС унаж үхдэггүй ДАРАВГАРААСАА болж үхдэг гэж ҮНЭН шүү БИ СЭТГҮҮЛЧ, СЭТГҮҮЛЧ ХҮН ХЭН НЭГЭН ХҮНИЙГ ГУТААН ДОРОМЖЛОХ, ГҮТГЭН ГҮЖИРДЭХ ЭРХТЭЙ ГЭСЭН ШИГ ДААН Ч ИХ ЧАЛЧСАН ЮМ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ СЭТГҮҮЛЧ ХҮНД СЭТГҮҮЛ ЗҮЙН СОЁЛ, ЭРХ ЗҮЙ ХЭМ ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ БАЙДАГ БАЙХ АА

  • С
    Саран

    Хууль хяналт шүүх зөв шийдсэн, хэтэрхий анархи бүдүүлэг шантажны болхи сэтгүүлч,

  • И
    иргэн

    Сэтгүүлчийг хэлмэгдүүлчихээд !!!!!!!сайхан зүыл хийсэн юм шиг зарим иргэд их юм донгосиймаа!!!!!! их үнэнг ярвал муулаад байгаа та ч Ингэж - дарангуйлал амсана шүү !!!! ам юү ярна гэгчээр!!!!!!! дарангуылагчид эрх мэдэл ийм болгоно !!!!!!!!

    • З
      Зочин

      Үзсэнээрээ хэлмэгддэг юм бэ? Танай Өнөрөө бузар алуурчны гарт үхсэн 13-хан настай охиныг өмнө нь аавдаа хүчиндүүлж байсан гэж гүтгээ биз дээ! Үр хүүхдээ харамсалтайгаар алдчихаад байхад чинь дээр нь нэмж тэгж гүтгэж доромжилж дэвсэлсэн өмөөрөөд сууж байх уу?

  • З
    Зочин

    Энэ шантаачингаас их гарна олон хүн ч хохироосон доо

  • З
    Зочин

    Заригийн Өнөрөө жилдээ хаанаас ямар нэр 1 тэрбум төгрөг санхүүжилт авдаг вэ. Макс Гарамжавын эсрэг гүтгэлэг хийж байсан .ямар бүрийн аргаар гүтгэлэг хийж зогсооо.Өнөрөө гуай

    • О
      Оюунгэрэл

      Цаг хугацаа харуулна

  • O
    Oogii

    Yaltan geech kk

  • З
    Зочин

    Ih l muuhai uvaigu uildel boljee

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    МАН - АН - ХҮН - бусад жижиг намуудыг улс төрөөс зайлуулах " ард түмний нэгдсэн фронт " байгуулж тэмцэхээс өөр замгүй. Сонгуулиар төрд дархлагдсан хулгайчдаас салах ямар ч найдваргүй.

  • E
    Erka

    Naad shuuhiin shuugch nar chni ur huuhedgui baihaa ireeduin niigemni hulgaich hudalchuudad darluulaad unen ug helsen hunee ylaldag adgiin piztanuud