Буу гарган эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Тодруулбал, "Манай нөхөр намайг айлган сүрдүүллээ" гэх дуудлага мэдээлэл энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газар бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад, иргэн Г нь галт зэвсгээр эхнэрээ сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийн газраас галт зэвсгийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.