Согтуугаар жолоо барьж, ухрах үйлдэл хийх үедээ 52 настай эрэгтэйг мөргөж, амийг нь хохироожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, бусдын амь насыг хохироожээ. Тодруулбал, "Задгай хашаанд автомашинд хүн дайруулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн цагдаагийн газарт энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад, иргэн Х нь согтуурсан үедээ тоёота маркийн автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ 52 настай иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ. Тус хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж байна.