О.Номинчимэг: Нийслэлийн прокурор яагаад гэнэт П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах санал гаргав гэдэг нь өөрөө НОЦТОЙ асуудал

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин 35 сек
130
legacy:nominchimeg gishuun/yaria/bus9.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэрэгт буруутган өнгөрсөн тавдугаар сард ХУД-ийн ЭХААШ-ээс баривчлах шийдвэр гаргасан ч хоёр хоногийн өмнө Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Эл асуудал нь улс төрийн хүрээнд төдийгүй, олон нийтийн дунд шүүх байгууллага авлигачдын нөлөөнд автаж шийдвэр гаргасан гэх шүүмжлэлийг дагуулаад буй.Тэгвэл энэ талаар хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Шүүх байгуулах тухай хуульд Эрүү болон иргэний процессын хуульд заасан тохиолдолд хялбаршуулсан ажиллагааны журмаар зарим хэргүүдийг шийднэ. Хэргийн харъяалал нь Хялбар ажиллагааны шүүх байна гэж заасан байдаг байна. Гол концепц нь шүүхийн ачааллыг бууруулах зорилготой байгуулсан. Харин Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг дан ганц шүүх байгууллагын шийдвэр гэж харахаас илүүтэй шүүх процессыг бүхэлд нь харах ёстой гэж харж байна.

Жишээ нь, П.Цагааны асуудалд шүүхийн баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах саналыг нийслэлийн хяналтын прокурор яагаад гаргах болов гэдэг нь илүү ноцтой. Өөрөөр хэлбэл түүнийг Сингапурт саатуулагдаж, тус улсын шүүхээс Монгол Улсад хүргэх тухай асуудал шийдэгдэхээс өмнө Хялбар ажиллагааны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар баривчлах шийдвэрийг нь хүчингүй болгосон асуудал үүссэн.

Уг нь баривчлах шийдвэр өнгөрсөн оны тавдугаар сард гарчихсан юм билээ. Түүнээс хойш бүтэн найман сарын хугацаанд тэр хүн баривчлах тогтоолтой явж байсан гэсэн үг. Гэтэл яг баривчлах, буцаан авч ирэх боломж нь бүрдээд Сингапурт саатуулагдаад, олон улсын хууль эрх зүйн процесс нь явж байх үеэр гэнэт яагаад нийслэлийн хяналтын прокуророос баривчлах шаардлагагүй юм байна гээд шүүхэд саналаа оруулав гэдэг нь хуульчдын дунд их анхаарал татах асуудал. Нөхцөл байдал юунаас болж өөрчлөгдөв, ямар нотлох баримт шинээр авагдсан болоод, юуг үндэслэж ийм санал гаргаж Хялбар ажиллагааны шүүхээр "шууруулав" гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай байх.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хуульч

    Ерөөсөө л энэ ш дээ. Яагаад гэдгийг прокуророос асуу

  • И
    Иргэн

    Тиймээ! Баривчлах ажиллагаа хэрэгжих боломжтой болмогц Прокурор яаран асуудал босгож шийдвэрийг цуцлах ажиллагаа Шүүхээр дамжин маш шуурхай гарсан нь хүчтэй нөлөө, түүнийг хэрэгжүүлэх сүлжээ байгааг харууллаа!

  • З
    Зочин

    Шүүх засаглал мөнгөний өмнө шударга ёсыг устгаж байгаа нь харамсалтай. Шалгаад л тогтооно биз дээ.Элбэглорж шүүх дуудсан цагт хэн ч байсан очих ёстой намайг дуудвал зангиагаа зүүгээд гутлаа тослоод очино гэж хэлээд дуудхаар нь гадаад руу оргон зайлсан . Урвагчид эх орныхоо эрх ашгийг мөнгөөр худалдаж 1000 жил идэж уух юм шиг шуналтаж увайгүй байх юмаа.

  • З
    Зочин

    Nambariin Enkhbayr avligaliin zagalmailsan etsgiinhee geriig ochij zever le chi

  • З
    Зочин

    Намбарын Энхбаяртай түрийвч нэг хүүхэн шүүх рүү ноцдог хэн бэ. Ийм хөлсний хулгайчид монголыг сүйрүүлж байна

    • З
      Зочин

      Хуц

  • З
    Зочин

    хүнийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг хуулиараа зөвхөн шүүгч гаргадаг, хэрэв шүүх нь үндэслэлгүй санал гэж үзсэн бол хүчингүй болгоод л болоо шүү дээ, гэтэл яаран сандран шийдэж байна гэдэг шүүх өөрөө асуудалтай. Би шүүхэд асуудал байна гэж харж байна, мөнгө төлсөн нь дуугаа захиалдаг гэдэг шиг ямар санал оруулж ирэхийг шүүх нь прокуророосоо захиалдаг байхыг үгүйсгэхгүй шүү нөхдөө.

    • З
      Зочин

      Тийм ээ, бодол нэг

  • З
    Зочин

    Манай хууль тогтоогч нар, улс төрчид хуулийн байгууллагын өмнөөс гэмт хэрэг ярьсаар олон жил боллоо доо, уул нь энэ нөхдийн ярих юм улс орны хөгжил, эдийн засгийн байдал, хууль тогтоомжийн үзэл баримтлал гээд шал өөр юм л байх ёстой юмсан. Утга замбараагаа алдсан увайгүй улс төрчид өө гэж

  • З
    Зочин

    Прокурор хүсэлт гаргаэ шүүгч шийднэ гэдэг нь хуйвалдаан гэдэг нь тодорхой. Энэ хуулийнхан дийлдэшгүй хөнөөлийн баг бүрджээ гэсэ үг.

    • З
      Зочин

      Тэгжээ

  • З
    Зочин

    Энэ одоо хэн бэ? Хэрэг шалгадаг хүн юм уу. Энэ хүүхнийг Оюукийн ну а гэдгийг нь л мэдэх юм байна. Хайртай эрийнхээ төлөө хамаг байдгаа тавьдаг л хүүхэн бололтой. Хэхэхэ

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    ХОШУУ НЭМЭРЛЭХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ ! БЯЛДУУЧ ХҮҮХЭН