Улсын төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрэв

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/12/money.jpg

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 (28.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 11сар д 24.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.