“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3447 төгрөгтэй тэнцэж байна

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:Dollar/Dollar.jpg

Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 3423 төгрөгтэй тэнцэж, нэг төгрөгөөр нэмэгдэв. Өчигдрийн албан ханшаар 3422 төгрөг байв.

Харин валют арилжааны “Найман шарга” төвд нэг ам.долларыг 3441 төгрөгөөр авч 3447 төгрөгөөр арилжиж байгаа бол юань 471 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 3414 төгрөгөөр авч 3439 төгрөгөөр зарж байгаа юм.