СУРВАЛЖИЛГА: Гурилыг импортын татвараас тэглэсэн ч үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 10 мин 8 сек
110
legacy:2025/01/gurila-1.jpg

Төр төмөр нүүрээ гурил үйлдвэрлэгчдэд харуулж импортын гурилыг татвараас тэглэснээс хойш есөн сар болж байна. Маргаан дагуулсан энэ сэдэв өнөөдөр анхаарлын төвөөс гарсан ч гурилын үнэ бахь байдгаараа. Харин ч шинэ оны өмнөхөн зарим гурил үйлдвэрлэгч нар үнээ нэмээд зогсохгүй цагаан сарын баяр дөхөөд гурилын үнээ “дахин” нэмж магадгүй бололтой.

Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн гурилын тасгаар орвол хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Худалдаачдын зүгээс сезоны үеэр л үнээ нэмэхгүй бол бусад үед бараг л гүйлгээгүй шахам байдгийг нуугаагүй. Ингэхдээ гурил үйлдвэрлэгчид ч бас дээд гурилын нийлүүлэлтээ хэсэг тасалсныхаа дараа үнээ нэмдэг болохыг хэлсэн юм.

ШИНЭ ОНЫ ӨМНӨ ГУРИЛЫН ҮНИЙГ 2 УДАА НЭМСЭН. ЦАГААН САРААР ДАХИН НЭМЖ МАГАДГҮЙ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/hun1.jpg

Худалдагч Ө.ТУЛГА "Зарим гурилын нийлүүлэлт тасарч ирэхгүй байгаа. Дээд гурил тасарч байгаа. Одоо цагаан сар дөхөөд л ирэх байх. Жишээ нь, Улаанбаатар дээд гурил дээд гурил ирэхгүй тасарсан. Он гараад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж амжаагүй. Гурилын үнэ ч хэвээрээ байгаа. Харин баяр дөхөхөөр үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл гурилын компаниудын сезоны үе нь цагаан сар учраас нэг хэсэгтээ дээд гурилаа нийлүүлэхгүй тасална. Мэдээж хүмүүс дээд гурилаар л буузаа хийнэ шүү дээ. Тиймээс гэнэт баяр дөхөхөөр л дээд гурилаа нийлүүлж эхлэхдээ үнээ нэмдэг. Магадгүй дээд гурил эхнээсээ тасарч байгаа нь цагаан сарын баяртай холбоотой байх гэж ойлгож болно" гэлээ.

legacy:guril uildver/06.jpg

Түүнээс импортын гурилыг татвараас чөлөөлснөөс хойш дотоодын үйлдвэрлэгчдийн гурилын үнэ буурсан эсэхийг асуухад “Орос гурил оруулж ирснээс хойш үндэсний үйлдвэрлэгчдийн гурилын үнэ буураагүй” гэв.

Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид гурилын үнээ нэмсэн эсэхийг асуувал “Миний анзаарснаар өнгөрсөн жил гурилын үнийг хоёр удаа килограмм тутамд 300 төгрөгөөр нэмсэн.

Улаанбаатар нэгдүгээр гурилыг 1800, 1900 төгрөгт авдаг байсан бол одоо одоо 2200, 2300 төгрөгөөр авдаг болсон. Одоо зарахдаа 2500 төгрөгөөр байна. Мөн дээд гурилын үнэ нэмэгдсэн. Гурилын компаниуд үнээ нэмж буй шалтгааныг тариаланчид үнээ нэмж байна л гэж ярьдаг” гэв.

МОНГОЛ ГУРИЛ 25 КИЛОГРАММ НЬ ДУНДЖААР 75 МЯНГАН ТӨГРӨГ БОЛ ОРОСЫНХ 50 МЯНГАН ТӨГРӨГ

legacy:2025/10/556.jpg

Худалдаачдын хэлснээр цагаан сарын баяр дөхөхөөр хамгийн гүйлгээтэй нь 25 килограммын дээд гурил аж. Үнэ ханшийг нь сонирхвол,

Хурх 95 мянган төгрөг

Улаанбаатар дээд гурил 85 мянган төгрөг

Өег 75 мянган төгрөг

Алтантариа 25 кг нь 75 мянган төгрөг.

Орос гурил 50 мянган төгрөгийн үнэтэй байна.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн дээд гурил килограмм нь 3000-3500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин орос гурил килограммаар алга. 25 болон 50 килограммтайг худалдаачид санал болгоно. Нэг үеэ бодвол, гурилын лангуугаар орос буюу татваргүй гурил харагдах болсон ч өнгөрсөн хавар, зуных шиг гурилын үнэ буурахад нөлөөлсөнгүй бололтой. Учир нь, орос гурил килограммаар байхгүй шуудайгаар тул хүмүүс тэр бүр авах боломжгүй. Иймээс үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үнэтэй гэгдэх хэдэн нэр төрлийн гурилыг л килограммаар нь хүмүүс хэрэгцээндээ авч байна.

ОРОС ГУРИЛ ХЯМДХАН Ч КИЛОГРАММААР ЗАРАХ СОНГОЛТ БАЙХГҮЙ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/885.jpg

Худалдагч Б.Шүрэн-Эрдэнэ: Орос гурил бага хэмжээгээр ирдэггүй учраас хүмүүс ихэвчлэн нэг килограммаар нь Монгол гурилаа л авч байна.

Ер нь орос гурил орж ирсэн ч сонголтгүй байна. Шуудайгаар нь 50 кг гурил авах санхүүгийн боломж нөхцөл ховор.

Иргэдийн хувьд цагаан сар дөхөхөөр л 25 килограммын гурил авахаас биш ихэвчлэн хэрэгцээндээ нэг, хоёр юмуу эсвэл тав, арван килограммаас хэтрэхгүй. Харин бууз банш үйлдвэрлэгчид эсвэл цайны газар л их хэмжээгээр гурил авна шүү дээ гэв.

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/ll.jpg

Мөн тэрбээр дээд гурил тасарсан болохыг ч дурдлаа. Энэ талаар хэлэхдээ “Хүмүүс ихэвчлэн хэрэгцээндээ нэгдүгээр гурил авна. Хааяа л дээд гурил авдаг.

Ер нь дээд гурил ирэхгүй байна. Гурилын компаниуд л гаргахгүй байгаа бололтой. Дээд гурил үйлдвэрлэхгүй л байх шиг.

Гурилын үнэ нэмэгдэхдээ ихэвчлэн дээд гурил дээр 200-300 төгрөг нэмэгдэж байна. Бусад нэгдүгээр гурил ирдэг үнээрээ л ирж байна” гэсэн юм.

“АЛТАН ТАРИА”, “ӨЕГ”, “УРГАЦ” ЗЭРЭГ ГУРИЛЫН ҮНЭ БУУРЧЭЭ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/07.jpg

Түүний хэлснээр гурил үнэд орсноор байнгын үйлчлүүлэгч нарынх нь худалдан авах чадвар хүртэл муудсан гэнэ. Тухайлбал, ойролцоох цайны газар нь “Өег” гурил дээд 25 килограммаар нь авдаг байсан бол үнэ нэмэгдсэн цагаас хойш 5 эсвэл 10 килограммаар нь 7 юм уу 14 хоногт л худалдан авдаг болжээ. Мөн л зарим гурилын үнэ нэмэгдсэн болохыг тэр ярьж байлаа.

Энэ талаар хэлэхдээ “Арванхоёрдугаар сараас гурилын үнэ нэмэгдсэн. Өмнө нь 2700-2800 төгрөгт авдаг байсан дээд гурил 2900 төгрөгөөр ирж байна.

Хамгийн хямд нь “Ургац” гурил. Нэг килограмм нь 1800 төгрөг бол 25 килограмм нь 48 мянган төгрөг байсан бол 45 мянган төгрөг болсон.

Мөн “Өег” гурил 25 килограммтай нт 50 мянган төгрөгөөр зарагддаг байсан бол 48 мянган төгрөг болж буурсан. Бас “Алтан тариа”-н дээд гурил 55 мянган төгрөг байсан бол одоо 50 мянган төгрөг” гэв.

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/08.jpg

Худалдаачдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчдийн гурил үнэтэй байгааг нуугаагүй. Тэдний хэлснээр, Хамгийн хямд гэхэд нэгдүгээр гурил килограмм нь 2000 төгрөгийн үнэтэй байна. Улаанбаатар нэгдүгээр гурил 2400 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа. Бөөний үнэ нь л энэ. Дээд гурил хамгийн хямд нь 2800 төгрөгөөс дээш үнэтэй байна. Уг нь орос гурил килограмм нь 1500 төгрөгөөр зарагдаж байгаа ч ховрын бараа бололтой.

СҮҮЛИЙН 2 ЖИЛ ГУРИЛЫН ҮНЭ ОГЦОМ ӨССӨНД ГАЙХАЖ БАЙНА

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/022.jpg

“Нарантуул-2” худалдааны төвийн худалдагч Ц.Болорцэцэг: “Монгол гурил үнэтэй байгаа шүү дээ. Импортын гурилыг татвараас чөлөөлсөн ч дотоодын гурилын үнэд өөрчлөлт ороогүй.

Хүмүүс гурилын үнийг маш сайн мэддэг. “Орос гурил хямд байхад яагаад дотоодын гурилын үнэ буурахгүй байгаа юм бэ” гээд л давхар намайг загнана. Би мэдэхгүй гэж хэлээд ч нэмэргүй. Гурилаас ашиг харахгүй шүү дээ.

Цагаан сараар л гурил бага зэрэг гүйлгээтэй. Харин яагаад үнэтэй ирж байгааг нь асуухаар хариу мэдэгдэл ч ирдэггүй. Уг нь гурилын үнэ буурах тусам л худалдан авалт сайжирна. Одоо хар л даа, ямар ч худалдан авалт байхгүй” гэж байлаа. Мөн түүний хэлснээр дээд гурил тасарсан бөгөөд хүмүүсийн ихэнх нь нэгдүгээр гурил хэрэглэдэг болжээ. Цагаан сар дөхөхөөр л дээд гурил эрэлттэй болдог байна.

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/05.jpg

Түүний хувьд 10 гаруй жил гурил борлуулж байгаа. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд гурилын үнэ огцом нэмэгдсэн гэв. Тэрбээр “Би сүүлийн хоёр жил гурилын үнийг ингэж өсч байгаад гайхаж байна. Унтаад сэрэхэд үнэ өслөө гэдэг шиг л үнэ нэмэгдсэн байсан” гэлээ.

"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХАД ДЭЭД ГУРИЛ ТАСАРЧЭЭ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/04.jpg

Дараа нь “Хүчит шонхор” худалдааны төвөөр ороход мөн л дээд гурил тасарсан болохыг худалдаачид хэлж байлаа. Одоогоор үнэ нэмэгдээгүй ч шинэ оны өмнөхөн үнэ нэмэгдсэн болохыг тэд мөн адил ярьж байлаа. Импортын гурилыг татвараас чөлөөлсөн нь бодит амьдрал дээр үр дүнгээ өгсөн эсэхийг сурвалжлахаар зах худалдааны төвүүдээр ороход ийм дүр зурагтай байсан юм.

ҮСХ: ГУРИЛЫН ҮНЭ 2022 ОНООС ХОЙШ 14.7 ХУВИАР ӨСЧЭЭ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/01.jpg

Үндэсний статистикийн хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын статистик мэдээллийг харвал 2023 оны арваннэгдүгээр сараас 3.4 хувь, өмнөх сараас 0.9 хувь буюу 22 төгрөгөөр буурчээ. Харин 2022 оны арваннэгдүгээр сараас 14.7 хувиар өссөн дүнтэй байна.

Мөн долоо хоног бүрийн статистик мэдээллийг харвал, арванхоёрдугаар сард нийслэл болон орон нутагт 0.2-0.4 хувиар өссөн дүн бий.

Жишээ нь, Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.4 хувиар өсч килограмм нь 2228 төгрөг байсан бол 2236 төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин он гарснаас хойш гурилын үнэ нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 0.3 хувиар буурч нэгдүгээр зэргийн гурил килограмм нь 2229 төгрөгтэй байгаа юм. Гэсэн ч бодит амьдрал дээр зах худалдааны төв болон сүлжээ, хүнсний дэлгүүрүүдэд гурил килограмм нь дунджаар 2500-2700 төгрөгийн үнэтэй байна.

Орон сууцны хороолол дунд байрлах нэгэн сүлжээ дэлгүүрээр орвол гурилын үнэ одоогоор нэмэгдээгүй болохыг хэлсэн юм.

ГУРИЛЫН ҮНЭ ХОЁР УДАА НЭМЭГДСЭН Ч ИРГЭД ТЭР БҮР АНЗААРДАГГҮЙ ГЭВ

legacy:gurwan nastai huugiin aaw/guril 2025/03.jpg

Худалдагч н.Мөнхчимэг: Манай дэлгүүрт гурилын компани шууд нийлүүлдэг. Оны өмнө гурилын үнэ хоёр удаа нэмэгдсэн. Дагаад талх боорцогны үнэ нэмэгдсэн. Харин “Алтан тариа” гурил үнээ нэмээд буулгасан. Иргэдийн хувьд ахмадууд л гурилын үнэ нэмэгдсэн болохыг анзаарна. Харин залуус тэр бүр үнэ өссөн эсвэл буурсан эсэхийг мэдэхгүй гэлээ.

Хэдийгээр гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх хууль тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч үндэсний үйлдвэрлэгчид үнээ буулгах нь бүүхэл нэмсэн болохыг худалдаачид болон статистик мэдээлэл ч харуулж буй. Засгийн газар, Их хурлаас гурилын үнийг буулгах зорилготой баталсан уг хуулийн төсөл бодит хөрсөн дээр буухгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өгсөн юм.

УЛААНБУУДАЙН ӨРТӨГ БУУРАХГҮЙ БОЛ ГУРИЛЫН ҮНЭ БУУРАХ БОЛОМЖГҮЙ

legacy:_shariljjj/12/shineer/blor.jpg

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: : Импортын гурилын гаалийн албан татварыг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. Ингэснээр гурилын нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ буурна тооцоолол гаргаж уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нөгөөталд, манай дотоодын үйлдвэрлэгч нар байна. Газар тариалангийн үйлдвэрлэл жилд 300-400 гаруй мянган тонн улаан буудай хүлээн авч гурилын үйлдвэрүүд боловсруулж зах зээлд нийлүүлж байгаа. Тэгэхээр импортын гурилын нийлүүлэлт их хэмжээгээр орж ирснээр үнэ буурах асуудал огцом бууралт харагдахгүй байгаа юм. Үүний эсрэг газар тариалангийн салбараа бид эрсдэлд оруулах нөхцөл үүсэж байгаа байхгүй юу. Дотоодын үйлдвэрлэл байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэж харж байгаа юм. Нөгөөталд, гурилын үнийг авч үзвэл нэгдүгээрт улаанбуудайн өртөг. Улаанбуудайн өртөг буурахгүй бол гурилын үнэ буурах боломжгүй. Тиймээс ОХУ-ын нөхцөл байдал ямар байгаа билээ, улаанбуудайн өртөг буурахгүй байгаа учраас импортоор нийлүүлж буй гурил дотоодын гурилаас төдийлөн хямд байж чадахгүй байгаа. Сайн чанарын орос гурил дотоодын үйлдвэрлэлийн гурилтай ойролцоо үнэтэй байна. Үүнээс хямд нь чанар муутай. Тиймээс буудайн өртөг буураагүй тохиолдолд гурилын үнэ буурах боломжгүй.

П.ЦЭНГҮҮН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛД ЯЛАГДАЖ ЯВНА

legacy:tsenguun altan taria/п.цэнгүүн.jpg

Харин “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн твиттертээ шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсхүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн Оросын түрэмгийлэлд ялагдаж явна гэж шүүмжилсэн юм. Тэрбээр “Монгол улсын 2024 оны эхний 10сард боловсруулах үйлдвэрлэл огт өсөлтгүй, тэр дундаа ХАА-н салбар 25% унасан үзүүлэлттэй явна. Нөгөө талд нь хүнсний импорт 27% өсжээ. Сүүлийн 3 жилд Орос хүнсний импорт 50% өсөв. Хоригт орж рублийн ханшны сулралаас үүдэж Оросын компаниуд юу л бол юу хамаагүй зарж борлуулахаар Монголын талыг эзлэхээр довтолж байгаа. Энэхүү довтолгоонд манай баруун аймгийн бүлэглэл улсынхаа хилийг чөлөөтэй нээж татваргүй бараа оруулах хуйвалдаант аян хамт өрнүүлж яваа” гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ АВЧ БАЙГАА БОЛ ҮНЭ ХӨЛСӨН ДЭЭР Ч УЯН ХАТАН БАЙХ ЁСТОЙ. ХАРИН ТӨР ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАВ ГЭДГИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨӨРСДӨӨ БОДОХ ХЭРЭГТЭЙ

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3,13/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-3.jpg

Харин энэ асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Оросоос орж ирэх үр тарианы импортыг тэглэсэн нь тухайн үеийн ЗГ-ын шийдвэр байсан гэж ойлгож байгаа.

Зарим талаар хэт монопол юм уу, хэт гурилын үнэ өсч байгаа нь ард иргэдэд томоохон дарамт байсан. ЗГ ард иргэдийнхээ эрх ашгийг харж, нэг үе цөөн хэдэн том үйлдвэр хэт их ашиг хийж зах зээлийн бус байдлаар үнээ өсгөөд байж магадгүй гэх байдлаар ийм шийдвэр гаргасан болов уу гэж харсан.

Гэхдээ энэ бол аль аль талдаа шүүмжлэл дагуулсан бас давуу талтай ч арга хэмжээ болсон. Үүнээс шалтгаалж ОХУ-аас орж ирж буй гурилын үнэ өслөө гэж ярьсан юм болов уу гэж харсан. Нөгөөталд, иргэд ч мэдэж байгаа шүү дээ, төрөөс гурилын үйлдвэрийг асар их хэмжээгээр дэмжсэн шүү дээ. Зөвхөн Хүнсний хувьсгал ч биш. Өмнөх жилүүдэд байнга л үр тарианы хөнгөлөлттэй зээл олгодог, ноолуур байна. Манай хувийн хэвшил нэг талдаа бодох ёстой, төр хэр их хэмжээний дэмжлэг өгч байгаа юм, бид яаж хариуцлагатай ажилласан юм.

Бүх зүйлийг төрөөс авдаг, үр дүнгүй гэдэг. Үнэхээр төрөөс дэмжлэг авч байгаа бол нөгөөталд үнэ хөлсөн дээр ч анхаарч уян хатан байх ёстой.

Түүнээс биш байнга л дэмжлэг хөтөлбөрт хамрагддаг мөртлөө зарим үед нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цагт үнэ хөлсөн дээр анзаарч харах ёстой гэж эдийн засагчийн хувьд хардаг.

Энэ бол хувь хүний байр суурь шүү. Зөвхөн үйлдвэрлэгчдийн үг бол нэг байр суурь. Тэгвэл ард иргэд үнэтэй гурил иддэг бол яах вэ. Аль аль талийнх нь тэнцвэртэй байр суурийг олон нийт тэнцвэртэй харах ёстой. Мэдээж гаалийн татварыг тэглэсэн нь ЗГ-ын шийдвэр байсан. Нөгөөталд яагаад төрөөс ийм шийдвэр гаргасныг үйлдвэрлэгчид өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж би эдийн засагчийн хувьд хардаг.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж удирдах албанд тэнцэхгүй цүнх баригч нараар бүрдүүлсэн засаг төр чинь ажжидаа хийж чадахгүй байна Жнь нэг яамны сайд хийж ажилыг нь хийж чадаагүй хүнийг Дараагийхана яаманд сайдаар явуулдаг очиход бас мэрэгжилийнхэнэ хүн биш учир Дахиад паг. Гурилын үнэ тэглээлэдээ гээд Үнэ буух биш харина ч эсрэгээрээ нэмээд Засгийн газраа доромжлоод суудаг Цэнгэл Мэтийн хэдэн гурилын компаныг захиралд Дээрэлхүүлээд сууж байдаг төр гэж байхуу Тэгээд ч импортийн гурилаа жижиглэнгээр Зарахгүй бол 50 кг хар нь ядуу иргэд авч Чадахуу шууд хэлэхэд ерөнхийлөгч ерөнхийд сайд данхар апратуудтайгаа Огцорох болжээ дээдэх нь суудлаа олохгүй Бол доодох гүйдлээ олдоггүй гэж нэгэнт л Удирдаж чадахгүйгээс хойш поопорч суудал бөглөөд яах вэ ганц гурил дээр чбиш Болж бүтэж байгаа юм тун хомс байна шдээ

  • З
    Зочин

    Самарсайхны самраа

  • С
    Сүрэн

    Гол 8 нэрийн барааны үнийг төр засгаас хатуу барьж болдоггүй юм бх даа худалдаа эрхлэгчид дурын үнээ хэлэх юмдаа төр засгаас гурилын үйлдвэрт янз бүрийн хнннөлалт үзүүлдэг биздээ

  • З
    Зочин

    Orson guril 25kgn 50 genee shunaltai durak 50kgn 60 myangtai bn uildverin bortsog talh ors guril chahan haraga tel gerese gar UTSA uhal hudla medelel sonsol javjilad baihin uhrud Yuma

  • З
    Зочин

    Гурил үйлдвэрлэгчидийн ашигыг тооцоод олон нийтэд ил болгон зарлаж нийтийн эрх ашигыг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллага маань яагаад ажлаа хийхгүй байна. Тэр байгууллагын албан хаагчидад эдийн засагчийн мэргжлийн хүн байдаггүй бололтой!

  • З
    Зочин

    Намар бол Улаан буудайн үнийг Алтантариан Цэнгүүн нэмдэг ш дээ. Голно энэ үнээр өгөхгүй бол авахгүй товарт тэнцүүлэхгүй тэжээлд авах жишээний. Аргагүйн эрхэнд тариаланчид өгдөг. Ер нь монополь эрхтэй Украйныг дэмжигч. Сэлэнгэ орох төв зам дагуу рекламны самбартаа жижигхэн Украйны далбаа байрлуулсны харсан хүн байна уу. Тэгээд манайх шиг жижиг улс хоёр хөрштэйгээ эвтэй байх нь хамгийн чухал, гуравдагч хөрштэйгээ мэдээж харьцах нь зөв лдээ. Гэхдээ Цэнгүүн бол бусад гурилын үйлдвэрүүдийг уруудан татаж гурилын үнийг буулгахгүй үргэлж нэмдэг байгаа.

  • Z
    Zochin

    Ard irgede bodohgui uildwer bgd yah yum be une nemeed bhar hereggui tuunii orond orosos gurila budaa awsan deeree tamine

  • З
    Зочин

    Орос гурил Кг-аар зарахгүй байгаан иргэд авахгүй бх шалгаан

  • И
    И

    Орос гурил зэрэглэлээсээ 1-2 төвшингөөр доогуур чанаргүй юм билээ. Тэрий нь үйлдвэрүүд авахгүй боов, боорцогоо хиихгүй бгаа байх

  • И
    ИРГЭН

    МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭРС ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН ҮЕ УС АГААР МЭТ ДУТАГДАЖ БАЙНА. ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДВАЛ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЭРС САЙЖИРНА ШҮҮ

  • З
    Зочин

    Амарбаясгалан пиз энэ гурилыхаа үнийг учрыш олооч. ЗГ Нямбхатар огцор гэж хашгирч байхаар дээрхи нөхрийг огцорохыг шаардаач. Хөөе пиздаа амарбаясгалан чи бантангаа өөрөө янзлаач