Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш чангарч 3424 төгрөг болов

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/doolar.jpg

Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар ам.доллар 3424 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь он гарсаар дөрвөн төгрөгөөр чангарсан дүн юм. Мөн юань 467 төгрөг байна.

Арилжааны банкуудын тухайд нэг ам.долларыг 3415 төгрөгөөр авч 3442 төгрөгөөр арилжиж байгаа бол юань авах үнэ 463 бол 470 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны "найман шарга" төвд өнөөдрийн ханш зарлагдаж эхлээгүй бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрийн мэдээллээр, нэг ам.доллар 3445 төгрөгтэй тэнцэж байгаа юм.