Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/bank.jpg
legacy:mongolbank/MPA PHOTO 2017-0082.jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг 14:00 цагт танилцуулах юм. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү 10 хувьтай байна.

Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдөр хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тус хороо нь жилд 4 удаа хуралддаг бөгөөд есдүгээр сарын хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Бодлогын хүү нь төв банкны үнэт цаасны хүү бөгөөд зах зээлийн суурь хүү юм.