СЕХ: Орон нутгийн нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-нд зохион байгуулах хуваарь батлалаа

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:SEH/зураг11 (20).jpg

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр хуралдаан өнөөдөр (2025.01.16) боллоо.

Хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь“-ийг батлав.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах юм.