Ц.Элбэгдорж: П.Очирбат та газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 7 мин 3 сек
330
legacy:2025/09/eebiii.jpg

Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өчигдөр таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ.

Тэрбээр "ОЧИРБАТ

Очирбат гуай тэр жил цагаан сараар манай гэрт морилов. Цэвэлмаа хатагтайг хөтөлсөөр гэр дүүргэн халгиж цалгиж, инээд яриа дэлгэсээр сүртэй сайхан орж ирлээ. Ахмадын хувиар бас өөрөө ч "өнөөдөр надад эхэлж хэлэх юм байна" гэсэн байртай ерөөл айлдахаар бослоо.

"Элбэгээ Ерөнхийлөгч одоо юу ч хийхгүй байсан болно. Саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон манай улсын аюулгүй байдлыг хамгаалах баталгаа гаргалаа. Үүнийг чи хийж чадлаа." Өөр ч олон юм хэлсэнгүй, сэтгэл нь их хөдөлсөн янзтай бөвгөр зөөлөн хуруугаараа мөр хэд бивэрдээд эргэж суулаа. Би гайхаж, бас балмагдаж орхилоо. Чухал шийдвэрийн чухлыг ингэж олж харсанд цочирдох ч шиг, баярлах ч шиг. Ийм гэнэтийн урмын үг, тийм сүрхий үнэлгээ сонссон болоод ч тэрүү. Одоо л дээрхийн учир тайлагдаж, улсынхаа анхны Ерөнхийлөгчөөс харамгүй өгсөн урамшууллын тоостой баринтагийг задлах цаг иржээ.

Тэр Аюулгүйн Зөвлөлийн баталгаа, бүр үргэлжлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталдаг тэр тогтоолыг Ассамблейн дарга нь Монгол улсад өөрийн биеэр айлчлан ирж есөн хөлт тугийн өмнө надад гардуулж байв. Бук бид хоёр Кэмбриж голын эргээр хамт хичээлдээ явдаг, Пийбоди гэж нэг байранд гэр бүлээрээ амьдардаг, Кеннедийн сургуулийн нэг ангийн хоёр байсан юм. Хожим нь улсынхаа Гадаад харилцааны сайд болж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейг даргалж явсан эр. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн Антонио Гуттерештэй хамт нэр дэвшиж байв. Өдгөө ч сайн найзууд.

Энд яригдаж буй баталгаа бол миний биш Очирбат гуайн өөрийнх нь санаачилж эхлүүлсэн ажил байгаа юм. Аль 1990 оноос хойш л "Монгол улс цөмийн зэвсэггүй бүс" гэж ярьж эхэлсэн. Монгол цөмийн зэвсэгтэй эсвэл зэвсэггүй байх бол дэлхийн хамтын нийгэмлэгт хамаатай чухал зүйл биш байж магад. Гэхдээ энэ санааны ард манай анхны Ерөнхийлөгч их том юманд хүрч болох алтан боломжийг олж харсан байдаг. Бодлоо өөхөнд боож өвөрлөж явжээ. Жижиг чулуугаар том чулуу гэж. Өвөг дээдсээс эхтэй төр улсынхаа дархлаа, аюулгүй байдлыг батжуулж баталгаажуулах ухаан.

Эмзэгхэн, бүслэгдсэн, хадны завсар дахь Монголоо аюул нүүрлэсэн үед яаж бүрэн бүтэн авч үлдэх тухай бодох тусам олдож болох ховор санаа. Цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй гэх яриа явсаар байгаад, "хөөрхий энэ улсын аюулгүй байдалд баталгаа өгчихөд яахав. Цөмийн зэвсэггүй байя гэж өөрт нь сөрөг ч байж болох зоригтой санаачлага гаргаад яваа юм" гэх сэдэл бодлыг бусдад төрүүлэх. Бусдаар өөрийн аюулгүй байх баталгааг гаргуулах, хэзээ ч олж авч чадахгүй, чадах ч хэрэггүй, нэг үгээр хэлбэл байхгүй юмнаас юм үүсгэх. Оргүй юмнаас, олдошгүй зэвсгээс өөрт хэрэгтэй зэвсэг бүтээх. Аюулгүй байдалдаа аминд орох амин баталгаа авах. Мундаг ухаан, жинхэнэ алсын хараа. Бүр манай улсын аюулгүй байдалд баталгаа гаргах нь бүү хэл энэ тухай ярихаас ч зэнзийрхэж мэдэх зарим орны бүрэн эрхэт төлөөлөгч үзгээ авч тэр баталгаа гэх баримт бичигт гарын үсгээ зурахад хүргэсэн уран нүүдэл. Олон жил, олон нүүдэл дамжсан, олонд олон хэлээгүй уран алхам.

Улсын ерөнхийлөгч бол улсаа боддог, дэлхийн энгээр тархсан Монгол хүнийг л боддог ажил. Миний Эх орон, Монгол хүн хэцүү юмтай нэг өдөр тулахад хүрвэл тус болж чадах ганц ч болов юм сэдэж, чулуу болгож үлдээхэд сэтгэл зүрх нь чилж сэмэрч явдаг алба. "Монгол улсын олон улсын аюулгүй байдал, Цөмийн зэвсэггүй бүсийн статус" гэдэг НҮБ-н Аюулгүй байдлын Зөвлөлийн таван гишүүн улс тавуулаа 2012 оны 12 дугаар сарын 17-нд санал нэгдсэн түүхэн шийдэл. Аврал ирвэл Монгол хүнээс, аюул ирвэл цөмийн зэвсэгтэй тойрсон хөршөөс. Тэр баримт бичиг бол хэрэгтэй цагт манай улсын аминд орох хосгүй том хүч болж ч магадгүй. Үгүй ч байж мэднэ. Хар авдарт орших Монгол төрийн далд бодлого. Эерэгээр бодвол хэн ч энэ тухай сөхөхгүй, мэдэхгүй үлдэнэ. Сайн л биз.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 67 дахь жилдээ Монгол улсын тухай гаргасан тэрхүү Хамтарсан Тунхаг бол бас л баавартай эд шүү дээ. Цөмийн зэвсэгтэй таван орон тавуулаа бүтэн нэрээ тавиад, хятад, англи, франц, орос дөрвөн хэлээр үйлдэж тус таван улсын бүрэн эрхт төлөөллүүд овог нэрээ бичиж гарын үсэг зурсан. - "Асуудал гарвал НҮБ-н Аюулгүйн Зөвлөл нэн яаралтай арга хэмжээ авна". Мөн - "Монгол улсын газар зүйн онцгой статус..." гэж тусгайлан тэмдэглээд л. Ерөнхий Ассамблейн тогтоолд бүр - "Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдал болон нутаг дэвсгэр, хил хязгаарынх нь бүрэн бүтэн халдашгүй байдал, бие даасан гадаад бодлого..." гээд л Монгол түмний эрхэм нандин эрх ашгийг дараалан дурддаг уламжлалтай. Ийм статустай, ийм эрхтэй, ийм баталгаатай орон дэлхий дээр ганц л байдаг. НҮБ-н гишүүн 193 орноос ганцхан Монгол улс ийм статустай. Монголын хосгүй өв, үнэт эрдэнэ.

Монголынхоо аюулгүй байдлын баталгааг дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгийн хүчирхэг улс гүрнүүдээр зөвшөөрүүлж үлдээсэн, хамгийн чухал чуулганаар нь удаа дараа батлуулдаг уламжлал болсон түүхэн ажлаа Пунсалмаагийн Очирбат гэдэг хүн хаана ч хэлээгүй, дурсаагүй байж магад. Тэр ажил үйлс нь Монголын нэрээр үлдсэн. Улстайгаа цуг хоцрох Төрийн Тэргүүний үлдээх мөр дор хэн хүний нэр үл үзэгддэг юм. Гүрний жинтэй тэнцэх ачаа, хариуцлага гэж байдаг. Түүнийг мэдэх мэдрэх эсэх нь тухайн хүнээсээ л болдог. Очирбат гуай бол тийм мэдрэмжтэй төрсөн хүн. "Энэ ардчилал, ардчилсан хувьсгал чинь зүгээр нэг юм биш. Манай улсын тусгаар тогтнол, түүнтэй тэнцэх ололт" гэж аль ерээд оны дундуур уулзаж суухдаа хэлж байж билээ.

-Тэр нөхрийн үйлдлийг хараад хачин болсон. Арай ч дээ. Яаж тийм юм байж болохов гэж хоолой нь сааралтаж байсан. Хамгийн сүүлд уулзахад ярьж байсан зүйл нь. Уулзахад урамтай, яриад цаашлуулаад баймаар хүн, ороод очиход сайхан энергитэй айл гэж байдаг. Очирбат гуайн гэрт би нэг л очсон. "Чиний дуртай идээ" гэсээр хоёр хөгшин дуу шуу хадааж, инээмсэглэл, эерэг дулаан эрчим цацруулж угтсан. Дөрвөлжилж зүсэж, тусгайлан чанаж бэлдсэн өөхтэй хонины сээр, дээр нь иртэй тонгорог тавьсан, сүүтэй цайтай. Цэвэлмаа эгч маань урьдын адил "Хамгийн сайхан тэргүүн хатагтай Болормаад мэнд хүргээрэй, миний өмнөөс үнсээрэй" гэж ирээд л, ээлжилж тэвэрч үнсээд л.

Өнөөдөр надтай Мадридаас ярилаа. Очирбат гуай таалал болсныг сонсоод мэдээ бэлдэж байгаа гэнэ. Ардчилсан Ерөнхийлөгч асан, Ерөнхий Сайд нарын дэлхийн хамгийн том клуб Испани улсын нийслэлд төвлөн оршдог юм. 120 гаруй орны 140 орчим гишүүнтэй. Монголоос Очирбат гуай бид хоёр тэр клубт багтдаг. Анхны Ерөнхийлөгч маань эндхийн нэр хүндтэй гишүүдийн нэг. Бас ийш орох гэсэн ардчилсан гэх төр засгийн тэргүүн бүрийг энд авдаггүй. Жилдээ гарын хуруунд багтах цөөхнийг сонгож урьдаг юм. Нарийн бичгийн даргын газрын шүүлтүүрээр шигшигдэж үлдсэн тодорхой тооны хүний нэрийг нийт гишүүдэд хүргэдэг. 140 гаруй гишүүдээс нэг нь тухайн хүний талаар эсрэг санал гаргавал тус Клубын хаалгаар орох эрхгүй болдог юм. Манайхнаас матаас л ийш их ирнэ. Түүнийг нь эргүүлээд тухайн гишүүндээ хүргүүлдэг. Итгэсэн хүндээ ингэж итгэдэг газар. Олон ч ажил хийдэг. Энэ клубт, энэ мөчөөс Монголоос ганцаараа ажиллах болох нь.

Хошин мэдрэмж, гүйлгээ ухаан Очирбат гуайд онож заяасан гэмээр. Энгийн атлаа элдэвтэй. Английн Эрхэм дээд Хатан Хаан Елизаветад бараалхаж балет үзэж суухад бие хамгаалагч нь унтсан тухай яриа байдаг. -Танай энэ хүн унтаад байна, сэрээгээч гэх маягтай эрхэмсэг нэгэн ундууцахад, Очирбат Ерөнхийлөгч - Хэрэггүй, зүгээр. Танай тэр хүмүүс хүртэл сэрээчих вий гээд тайзан дээгүүр өлмий дээрээ гүйлдээд байна гэж хариулсан гэдэг. Хожим өөрөөс нь тэр тухай асуухад, "үнэн юм чинь" гэж суусан. Сайн хүний тухай бодоход сайхан дурсамж л сэргэдэг. Олон сайхан дурсамжийг Ообоо гуай үлдээж.

1990 оны ардчилсан хувьсгал Монголд цагаа олж өрнөсөн. Цагаа олж төрсөн хүмүүс л тэр түүхэн цагийг их хавсарга сөрж авч ирэх, эрхшээх хувьтай аж. Монгол мандсан 1206 он, Монгол сэргэсэн 1911 он, Монгол сэрсэн 1990 он. Цагийн уртад хөх толбот Монгол хүнд ээл ивээлээ хайрласан гурван их он цаг. Энэ их гурвалын нэгэнтэй яах аргагүй нэр нь холбоотой үлдэх эрхэм бол Пунсалмаагийн Очирбат. 1990 оныг тэрбээр "Тэнгэрийн Цаг" гэж нэрлэсэн юм. Дэлхийд Монголын аюулгүй байдлын баталгааг, Монголдоо ардчилсан Үндсэн хуулийг Та гардаж авч үлдээсэн. Монголдоо чадах бүхнээ зориулж, сайн бүхнээ үлдээсэн Та. Газарт мөртэй, тэнгэрт суудалтай, Эх Монголдоо хосгүй өв үлдээсэн хүн шүү Та. Анир чимээгүйг зорьсон ч Таныг мэдэх сайн хүмүүс сайхнаар дурссаар байна. Энэ сайхан дурсгалаа өөрийн гараар Та бүтээж чаджээ. Хайртай Монгол нутагтаа, хайртай Монгол хүндээ дахин дахин эргэж төрөөрэй.

2024.01.17. Пало Алто хот" гэжээ.

Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цуст Алуурчин элбэгдоржийн хуцалт

    Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин хүний махан идэштэн Алуурчин элбэгдорж С. Зоригийг дээш нь гаргахгүйн тулд намаасаа , улсаасаа, ард түмнээсээ урвагч балин хамарт очирбатыг санаатайгаар хахуульдаж ерөнхийлөгчид насаараа час улаан коммунистыг ардчилсан нам гээч өмхий жорлонгоосоо нэр дэвшүүлж байлаа. Алуурчин элбэгдоржийн гөлөг болсон час улаан коммунист балин хамарт очирбат монголыг 3-дагч ертөнцийн гуйлгачин орон гэдэг ангиллалаас нь нэн ядуу гуйлгачин орон гэдэг ангилалд оруулсан бузар хог Монголын нэрээр гадаад гүрнүүдээс авсан 35 тэрбум доллорын зээлийг МАНАН мафийн Алуурчид Хулгайчид хамтран хувааж авахад Алуурчин элбэгдорж , урвагч хулгайч балин хамарт 2 хамгийн ихийг нь авсан бузарууд Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдохжийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлан, нүгэл нь нүдээрээ цувах өдөр ирлээ

  • З
    Зочин

    энэ муухай панаалтай юмыг яагаад барьж шоронд хийдэггүй хууль бусаар олсон хөрөнгийг нь хураадаггүйм бэээ

    • З
      Зочин

      Энэ цуст алуурчин хүзүүгүй хүүр шүүхийг бүхэлд нь Аллага Ярга Хулгай Дээрэм, Гадаад эздийнхээ бөгсийг долоож олсон мөнгөарөө худалдаж авсан Алуурчин бөлгөө Бүх шатны шүүхэд Алуурчин элбэгдоржийн өөрийнх нь томилсон авилгачид ажиллаж байна

  • N
    Naraa

    yaay unen buzartai zibda shu argagui de tarsan shunalin tulamnud amilsan chutgurud yum chin huzugui hulgaich min chi bas udahgui de yana da hoinos chin nohoi ch toj hutsahgui ur huhed nertei heden malnudig n uruwdchihlu uil lai tawilan yumda hurhi

  • З
    зочин

    Монгол улсыг самарч, өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлж зугатсан Хугайч бол Элбэгдорж билээ. Чамд эх орон байхгүй. Одоо бүр монгол улсын минь нэрийг барьж олон улсын хулгай луйвар хийхийг санаархаж байгаа бол горьдсоны чинь гарз. Хилийн цаанаас яаж ч улин донгодоод хэн ч чамайг сонсохгүй. Эх оронгүй Элбэгдорж дэлхийн шившиг ёстой нэг болж байна. Чамд монгол улс гэж ярих эрх байхгүй. Яагаад гэвэл баян монгол улсын минь эд баялагийг хулгайлж идэж цадаад хаяж зугатсан хулгайч.

    • Г
      Гадаад эздийнхээ хошногоны нүхэнд

      Монголчуудаас үхтэлээ айж зугтааж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан өмхий Алуурчин элбэгдохжийн нүгэл нүдээрээ цувахыг монголчууд үзэх өдөр ирлээ Алуурчин элбэгдорж гадаад эздийнхээ хошногоны нүхнээс хааяа гарч Аллаша Ярга Хулгай Луйвар Дээрмийн мөнгөөрөө тансаглаж зазинодож, янхан шаана Угаасаа америк барууны гудамж талбайд 3- дагч ертөнцийн муусайн гуйлгачин янхан орнуудад ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гадаад эзэддээ үйлчилсэн урвагчид пиг дүүрэн язганаж байдаг ба насны эцэст баасаа самарч идсээр зөнөглөж үхдэг Цаад орогнуулж буй эзэд иймэрхүү урвагчдынхаа аллага ярга луйварын мөнгийг яаж сэгсрээд авахаа саын мэддэг

    • А
      Алуурчин элбэгдорж

      Алуурчин Яргачин Зандалчин элбэгдохж, Алуурчин зулбасгууд нь алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр нь ирлээ Алуурчин элбэгдохж , Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгуудап алагдсан олон сайхан залуусын өшөөг БУРХАН алуурчин элбэгдохж , Алуурчин зулбасгуудаас нь авах өдөр ирлээ

  • З
    Зочин

    Элбэгдорж авилгалчин багшийнхаа араас явах цаг нь болсон.

  • Z
    Zochin

    Хошгоруулсаар л бна уу.

  • З
    Зочин

    2 хятад нэгнийгээ магтаж гэнэ.

  • З
    Зочин

    ochirtbat batuul ene hulhidorj metiin hog shaaruudad mongol orniig culmuj terbumtan bolj ard irgedee ugeegui yaduu bolgoson hun shdee. ter cevelmaa avgai shunliin div shar avgai

  • З
    Зочин

    Талийгчыг биш далимдуулаад өөрийгөө л магтаж ум мааний бадь ми хум..

  • З
    Зочин

    xen

  • З
    Зочин

    Энэ хүн өөрийгөө хэн гэж бодоод байдаг юм болоо

  • З
    Зочин

    Irgen

  • З
    Зочин

    1990 ond anh tur barihdaa bvsee changalj bai gantshsn jil tegeed l bid shn amidarna gj chalchij bj bilee.1001 shuniin Yager yarigch

  • З
    Зочин

    Iljigdorj gakzuurchee 2024 on gj bichsen bx ch shig on sataa ch zuv bichij chadahgyi chalchaa gahai boltoloo targalj irged bid bvsee changalsaar gwdes tasarlaa.chi AN 1990 ond anh garch irehdee idoo

  • З
    Зочин

    Монгол улсыг Азийн бар болгоно гээд хажуудаа төлөгч үзмэрчтэй болж, Ромбу гаригийнхантай холбоо тогтоож, Элбэгдоржийг мафийн удирдлагч болгосон.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ельциний өгсөн архийг ууж тасраад ЗХУ-д тавьсан өрийг цайруулж чадалгүй чирээд ирсэн согтуу толгойн гай ч их дээ.

  • З
    Зочин

    Элбэгдорж сайн гэж байгаа бол муу л хүн болж таарлаа.

  • З
    Зочин

    Чиний дуртай идээ гээд өөхтэй хавирга бэлдсэн гэж нөгөө Баян-өлгийд хусдагийг чи тэгэхэд арай дэндүү хуссан шүү шөнө нь гайгүй хоносон уу шууд л урсгасан уу

  • И
    иргэн

    Цэцэн ярих одоо моод биш болжээ Үйл хэрэг үр дүн чухал шүү Цаг нь болсон үед цуглаан жагсаал хийж хувьсгал болгоцгоосон харин 30 жилийн дараа харахаар хэдэн гэр бүл хэт баяжаад өмч хувьчлал үйлдвэржилтээ хулхидуулаад хохирсон баялага хүртэж чадаагүй ард олон үлджээ Одоо харин даанч хол юм ярих юм 2040 2050 он хавьд гайгүй болох чигтэй Үүнийг хурдлуулах ухаантан хэрэгтэй Төлбөртэй жагсаал одоо моод биш Элбэгдоржийн цэцэн ятгалга гавьяаг өөр дээрээ татах гэсэн санаархал хол байна Хичнээн мөнгөтэй цэцэн байгаад үхдэг жам байна аа

  • З
    Зочин

    Элбэгдорж , Бат-Үүл гэсэн урвагч гадны тагнуулууд энэ хүнийг магтаад байгаа бол маш муу хорлон сүйтгэгч байсныг гэрчилнэ. Их удирдагч Цэдэнбалыг нас барахад ерөнхийлөгч байсан Очирбат маш хүндэтгэлгүй хандаж байсан. Ард түмэн Цэдэнбал даргатай салах ёс гүйцэтгэхээр цугларахад цагдаагаар хөөлгөж байж билээ.

  • З
    Зочин

    Энэ эргүү оргодол хулгайч гадаадаас жов2 хуцаад л бх юм. Хурдан дуусгаа тарваган тахлыг

  • З
    Зочин

    Хүзүүгүй гөлөгний хүүрийг шингээх газар манайд алга хамар лалрыхаа араас наанаа булшлуул

  • З
    Зочин

    Гуц өө

  • З
    ЗОЧИН

    МОНГОЛ УЛСЫН СҮЙРЛИЙН ЭХИЙГ АРДЧИЛАГЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧИДТАЙ ХАМТРАН ТАВЬСАН АРД ТҮМЭНДЭЭ ХАРААГДСАН ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ШОРООНД НОЙРСОХ ЭРХГҮЙ НОВШ ҮР УДАМ НЬ ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ

  • З
    Зочин

    Элбэгдорж 🇱🇷Сан Францискогоос хошгироод л байна. Интерполийнхон ажлаа хиймээр юм.

  • З
    Зочин

    Түдэв гуайг сонгоогүйгээс нохойн замаар орсон

  • З
    Зочин

    Эби агуу л даа

    • A
      Aguu hudal ch l daa.

      Eey my favorite president gehed ni l tanisan yum daa. Oochkoo ch ter yu bodoj toriin uzmerchiin alban tushaal bii bolgoj suirsen ongots hailgav. Odoo bodohod ineedemtei.

  • Х
    Халтар

    Онцгой сайхан бичжээ. Санаачлагч нь Очирбат. Яг ажил болгосон Элбэгдорж. Ганц ийм баталгаатай байхад Монгол арми цэрэг, төрийн хэрэггүй олон алба хэрэг байна уу. Элбэгээд ганц гайхалтай чанар байна. Батүүлд баатар өгсөн. Өөрийнхөө баатар авах ч багадаа ажлыг анхны Ерөнхийлөгчид нааж байна. Хийснээ бусдад наах тусам тэр өөрөө гангараад байна уу. Би хардах эрхтэй.