Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:batchuluun emch/ba4e9a042f4499979bdedc24064828a6c27eaada.jpg

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо.

Тодруулбал, өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Элэг бөөрийг нь авна гэж ар гэрээс нь зөвшөөрөл авчихаад өөр бусад эрхтнийг нь авна гэдэг чинь эмч хүний болон хүний ёсонд байж боломгүй зүйл. Ахилл шөрмөс, дунд чөмөг, шаант ясыг шилжүүлж сулгаснаар хүний амь нас аврагдана, эдгээрийг солихгүйгээр хүн үхнэ гэдэг ойлголт байхгүй шүү. Шунахайн сэдэлтэй гэж харагдаж байна. Шүүх зөв шийдвэр гаргасан юм биш үү

  • Ш
    ШИЙТГЭХ нь зөв

    ИНГЭЖ болохгүй.

  • З
    Зочин

    Болиочээ

  • З
    Зочин

    Салбарч бас хариуцлага үүрэх ёстой муу ёрын салбар болсон байна хүний амийг ингэж аварна гэж юу байдаг юм юун буян Бузрын салбар болсон байна энэ хүн ганцаараа хийнэ гэж байхгүй