Хуульч Р.Булгамаа: БНСУ руу виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 хоног хураан авч байгаа нь хүний эрхийг хязгаарлаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
370
legacy:2025/05/251978630_401441604793173_8419155364666025048_n.jpg

"Алтан гэрэгэ" хуулийн фирмийн хуульч Р.Булгамаа БНСУ руу виз мэдүүлж буй иргэдэд тулгарч буй асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, улмаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, "БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 орчим хоног хураан авч, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна. Аргагүй шалтгаанаар паспортаа буцаан авсан тохиолдолд визийн өргөдлийг цуцалж, хураамжийг буцаан олгодоггүй нэмж хохироодог. Виз олгохоос татгалзсан шалтгаанаа "зорилго тодорхой биш" гэх хариу өгч байгаа нь өргөдлөө хэрхэн сайжруулах, ямар баримт бүрдүүлэх талаарх мэдэх эрхийг хязгаарлаж байна" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдийн гадаад пасспортыг олон хоног хураан авч, өөр улс оронд зорчихыг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь заалт, Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байгаа тул эл асуудалд анхаарлаа хандуулж, тодорхой арга хэмжээ авч өгөхийг албан бичигтээ дурджээ.

legacy:8 19/474216746_9723987380948649_4856978038307702023_n (1).jpg
Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Батболд

    Та нар Нямбаатарыг өөрсдөө сонгосон хохь нь битгий гонгиноод бай. Битгий сонго та нар хохирно гээд байхад

  • З
    Зочин

    Наад эрх зөрчигдөж байгаа талаар Нямбаатартаа бас дуулгамаар байнаа, улс дотор улс байгуулаад өөрийгөө хаан гэж бодоод байнаа

  • Д
    Дсн

    Солонгосын виз гараагүй тохиолдолд иргэн мөнгөөрөө хохироод л үлддэг Бас Америкийн виз бол арай дэндүү 160-180$ шүү төгрөгөөр бол 560.000-630.000 төгрөг виз гараагүй тохиолдолд Америкийн элчин зүгээр сул мөнгө авдаг.Ядаж тодорхой хувийг буцааж өгдөг бмаар ....Гадныхан эх оронд минь бж бгаад л мөнгө угаадаг гэхэд болно даварцан хөгийн .............

  • А
    Алтай

    Зөв шүү

  • З
    Зочин

    Солрнгосчууд визгүй дураараа,тонгочино. Монгочууд хаалгыг нь тогшоод ,босгыг нь долоож яг нохой шиг бна даа

  • З
    Зочин

    зөв сэдэв хөндсөнд баярлалаа.

    • З
      Зочин

      Зөв сэдэв энэ асуудлыг хөндөх цаг аль эрт болсон

  • З
    Зочин

    Адилхан визгүй зорчуулах хэрэгтэй. Виз мэдүүлэхэд 20=30 хоног болдог. Маш их татвар татаас авдаг. Виз ихэнх тохиолдолд татгалзсан хариу өгдөг. Татгалзсан шалтгааныг хэлдэггүй. Зорилого тодорхойгүй гэж байнга хэлдэг. Авсан татвараа буцааж өгдөггүй маш их мөнгөний луйвар их ч мөнгө угааж байна. Тэтгэврийн хүмүүсээс банкны баталгаа хуулга гэж их мөнгө шаардагддаг. Виз гарсан ч Солонгосын хил дээрээс буцааж маш их хохироодог. Монголчууд бид маш их гомдолтой байна. Энд маш их мөнгөний луйвар, мөнгө угаалт явагдаж байна....

  • З
    Зочин

    Адилхан визгүй болгох хэрэгтэй. Виз мэдүүлэхэд маш татвар татаас авдаг. Тэгээд үргэлж татгалзсан хариу өгдөг. Гадаад паспорт 20-30 байршуулж өгдөггүй. Банкны хуулга гээд их мөнгө орлоготой байх ёстой гэдэг. Виз гаргасан хүмүүсийг Солонгосын хил дээр очоод буцаадаг. Маш их зардал чирэгдэл гаргаж буцаадаг.

  • З
    Зөв

    Маш их төвөг учируулдаг асуудал хөндсөн байна зөв шүү .

  • З
    Зочин

    Адилхан визгүй болгоо

  • З
    Зочин

    Монголын иргэд дэлхийн золбин нохой болсоны шинж.

  • Z
    Zochin

    Сүүлийн үед 20 хоног л хурааж байгаа. Ямар ч асуудалгүй тэтгэврийн хүмүүсийг аялалын зорилго тодорхойгүй гэж татгалздаг, тэгээд 6 сар виз мэдүүлэх эрхийг хязгаарлаж байгаа нь шал утгагүй байна. Хоёр улс адилхан визгүй зорчих хэрэгтэй.

  • O
    Oyun

    Demjij bna shu...ene asuudliig hondoh zorigtoi hun bhgui ih udlaa daa...

  • З
    Зөв арай дэндүү

    Энэ талаар сайн арга хэмжээ авч өгнө үү

  • З
    Зочин

    Маш зөв асуудлыг хөнджээ . Гадаад паспорт бол Монгол улсын төрийн өмч юм шүү дээ . Төрийн өмчийг гадаадын элчин сайдын яам хурааж авах нь хууль бус шүү

  • З
    Зочин

    Солонгосын хил дээр очоод буцдаг нь Солонгосын луйвар. Монгол иргэдийг шулах арга олон янз байна.

  • З
    Зочин

    Маш зөв асуудал хөндөж байна. Дэмжиж байна.

  • З
    Зочин

    Виз гарсаны дараа хурамжаа авдаг байх хэрэгтэй японы виз шиг

  • З
    Зочин

    Яг зөв сэдэв хөндөж бна

  • Z
    Zochin

    Ahmad nastan Wiz medvvlheer dansnii huulga gj nehdegee bolmoor ym ahmaduud ymar ymniih n mongo bh we dee zailuul

  • Z
    Zochin

    Mash zow sedew hondson b.na. Gadaad ywdl-n yam l ug ni ene asuudl-g shiideh estoi baigaa ym daanch ajilaa medehgvi nohduud b h ym daa. Khezeez ard tumniihee toloi bish dandaa esergeer ni ajildag.

  • И
    Иргэн

    Виз гаргаагүй тохиолдолд визний хураамжийн тодорхой хувийг буцаан олгох ёстой

  • З
    Зочин

    Зөв асуудал хөнджээ

  • M
    Mm

    Tiimshuu zuw...arai I denduu uddag yagaad tegdegiun bol..pass iig ni bas nariin shalgadagiin bhdaa....mgl chuud ch hultsengui zoriggui humuusdee....helj chadahgui

  • З
    Зочин

    Зөв шүү энийг болиулах хэрэгтэй байнаа Монгол улсын Засгийн газар!!!!!!!

  • З
    Зочин

    Адилхан буцаагаад байгаач 1ъ монгол буцаавал 20 Солонгос хил дээрээсээ хөөж явуул тгд Солонгос онгоцоор ирвэл бараг бүгдийг нь буцааж бай монгол онгоцоор ирвэл 5,10 ыг буцааж бай тгд танай улс манай иргэдийг буцааж байгаа танай улс буцааж бай гээд Солонгосын төр иргэдийн хооронд яс хая хэдэн доллароор шатсан солонгосчууд их болох тусам тэндээ жагсаал цуглаан хохирол барагдуулах хэл ам тамлаж эхлэн Солонгос улс төр төр барж бгаа нам нь дорхноо бууж өгнө алсын тоглолт урьдчилан унших контор тоглолт их муу юмаа манай монголчууд

  • И
    Иргэн

    Маш зөв. Яагаад манай улсын иргэдийг 45-60 хоног паспортыг нь визний газар хурааж авдаг? яагаад хилэар буцаадгийг ойлгодоггүй юм. Тэгсэн мөртлөө Со иргэд визгүй манай улсад зорчино гэдэг үнэхээр сонин. Батцэцэг сайд энэ талаар бодож үзэх л асуудал. Эсвэл өөрсдөө E паспортоор саадгүй зорчдог болохоор тоодоггүй бх

  • З
    Зочин

    Одоо л нэг көв замруугаа явж байна

  • З
    Зочин

    Зөв асуудал хөнджээ, Баярлалаа

  • З
    Зочин

    Зөв сэдэв хөндсөн бна амжилт

  • Ц
    Ц

    Зөв хил дээрэас элдэв шалтаг зааж оруулархгүй бгаага бас шийдэж өгөөчээ

  • Z
    Zochin

    Mash zuw asuudal bna

  • З
    Зочин

    Маш зөв асуудал хөндсөн бн.

  • З
    Зочин

    зөв асуудал хөнджээ арай л дэндүү дээрэлхүү хандаж бна паспортаа буцаан авахад хураамж буцаж өгөхгүй бгаа нь дээрэм юмуу да мөн АНУын виз мэдүүлэхэд виз олгоогүй тохиолдолд хураамжын ядаж 50% буцааж баймаар бна

  • A
    Ard

    Oroi buurai oron deerelhuu line l daa

  • З
    Зочин

    Ингэж л хүний төлөө явах ёстой юм байгаа юм ХЭҮК гэж зүгээр л нэг нэр төдий байгууллага