н.Туул: 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, ААН нь 1 хувийг татвар төлдөг нь татвар төлөгчдийн гажуудал үүсгэж, орлогоо нуух асуудал үүсгэж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:tatvar heleltsuuleg/_MPA3513 (2).jpg

“Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нягтлан бодогч н.Туул "300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, ААН нь 1 хувийг татварыг борлуулалтын орлогоосоо ямар ч зардлын баримт хамаарахгүйгээр төлдөг. Энэ нь татвар төлөгчдийн гажуудал үүсгэж, орлогоо нуух асуудал үүсгэж байна" гэлээ.