Д.Энхтүвшин: Татварын албанаас эхнэрийн маань компаниудад шалгалт оруулж байгаа юм байна. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:enkhtuvshin gishuun shark/шарк.png

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эхнэрийнх нь компанид татварын шалгалт оруулахаар болсон үйл явцын цаана улс төр явагдаж байна хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ. Тэрбээр "Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас манай эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах вээ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухаалгаас үл айн илэрхийлнэ" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГӨХ ХУЙВАЛДААНЫ ГОЛ БААТАР ЭНХТҮВШИН ГЭГЧ ЭНЭ МӨНҮҮ

  • З
    Зочин

    Энэ муу Оюунэрдэнийг хурдан зайлуулаач ээ. Улс орныг сүйрүүллээ шүү дээ. Энэ хогоо хурдан зайлуул. Энхтүвшин боло боловсрол өндөр, чадвартай улс төрч залуу. Тэр хогийн Оюунэрдэнийн оронд ерөнхий садй болго. Ерөөсөө ард түмнийг дуугаргахаа болиолоо. Амундраа гэх зэрэг луйварчингаар гар хөлөө хийлгээ сууж байна.

  • З
    Зочин

    Дуугүй болгоод зогсохгүй шоронгийн тав Болгоод ажил албагүй хэнч биш болгохоо Ман ыханы ганц чаддаг юм нь амьд жнь Лоохууз гуай одооч амьд худлаа гэвэл асуу

  • С
    Сараа

    Бүгд л графикийн дагуу татварын шалгалтаар ордог Яагаад та УИХ гишүүн хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж бгаа инээдэмтэй юм

  • З
    Зочин

    Ийм юм үргэлж л байдаг ш дээ

  • B
    Baagii

    Төрийн шалгалт хаана ч хэзээ ч орж болно Гэм буруугүй бол юундаа айх юм. Харин ч сайн шалгуулчихаад нүүр бардам ажлаа хий Харин бүхнийг сошиалд сэвж харлуул

  • З
    Зочин

    Хуваарийн дагуу орж болно шүү Та дархлагдсан амьтан биш!

  • З
    Зочин

    Та нар жинхэнэ манан бүлэглэл байгуулсан хүмүүс шүү дээ