Н.Тавинбэх: Эрчим хүчний ахуйн хэрэглээний сарын үнэ 100 кВт цаг хүртэл 30 хувиар, 150-300 кВт хүртэл 61 хувиар, 300 кВт цагаас дээш хэрэглээнд 89 хувиар нэмэгдсэн

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:Tavinbeh/beh50.jpg

Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс "Утаа ба хяналт, санхүүгийн зарцуулалт" сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг хийж байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: Цахилгаан эрчим хүчний үнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас эхэлж нэмсэн. Ингэхэд хэрэглэгчийн дундаж үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Ахуйн хэрэглэгчийн хувьд сард 100 кВт цаг хүртэл хэрэглээг 30 хувиар, 150-300 хүртэлх кВт эрчим хүчний хэрэглээний үнийг 61 хувиар, 300 кВт цагаас дээш эрчим хүч хэрэглэсэн хэрэглэгчийн үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Үнэ нэмсэн шалтгаан нь ахуйн хэрэглэгчийн үнийг удаан хугацаанд нэмэгдүүлээгүй байсан тул өртөгт нь хүргэхийн тулд ААН-ээс өндөр нэмэлт хийсэн. Хоёрдугаарт, оргил ачааллын үед бид хүчин чадлын дутагдалд орж байгаа учраас үнийг нэмэгдүүлсэн байгаа. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг ЭХЗХ хараат бусаар гаргадаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Үнэ нэмээгүй өртөгт нь хүргэжээ, их ачааллын цагаар хэрэглээгээ тохируул гэжээ, эрчим хүч хямд үнэгүй байна гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй,

  • 1
    100-150?

    100-150?

  • Ж
    Жаахан ухаж бодоход л

    Энэ нэг л учир битүүлэг байдлаар үнэ зохиож нэмсэн бна. 30% нэмнэ гэж анх мессеж өгч байгаад дансны аргаар иднэ гэдэг шиг болсон бна. Ингэж олон янзаар нэмсэн орлогоо цааш нэгтгэхдээ 30% нэмсэнээр бодож улсад өгөөд илүү гарсан мөнгийг нь бүлэглэл зохицуулж байх шиг байна даа. Бинзен ховордоход АИ92-ыг 95үнээр зарж байсан нь зурагтаар мэдээгээр улаан цагаан гарч байхад хэнч анзаарахгүй бна гэж байхгүй шүү . Ийм л цаг үе ирчихээд байна. 1937 онд иргэдээ хядууллаа, 2022 оноос эхлээд ААнэгжүүдээ иргэдээ цахилгааны тариф нэртэй санхүүгээр нь ходоодыг агшааж боймолж байх шивдээ

  • З
    Зочин

    Шаалдаа бадмаа 2 дахин нэмэгдчээд бна 40к гардаг зурагт хөргөгчнөөс өөр юмгүй хийн плиткатай айл 80к гараад бнашд