Д.Энхтүвшин: Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 13 мин 23 сек
290
legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/04.jpg

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр даваа гарагт ЭЗБХ-ны хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг хэлэлцэх үеэр “Хятадын талд ашигтай, нүүрсний том хулгайг бий болгох гэрээг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн. Мөн түүний эхнэр болон хамаарал бүхий компанид нь татварын байгууллагаас шалгалт хийхээр болсон тухай мэдэгдээд байгаа юм.

-Байнгын хороодын хуралдаанаар хил холболтын төмөр замын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ үеэр та “Хятадын талд ашигтай, нүүрсний хулгайг илүү томоор хийх боломж бүрдүүлсэн гэрээ боллоо” гэж ярьсан. Яагаад ингэж үзэх болов?

-Хил холболтын төмөр замыг УИХ-ын гишүүд дэмжээд, 12-р сарын 27-нд УИХ-аас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Гэтэл албан хэрэгцээнд оруулж ирсэн материал нь баталснаасаа зөрүүтэй байгаа.

Үүнийг баталсан хүрээндээ байлга гэх шаардлагыг тавьсны төлөө “Үндэслэлгүй зүйл ярилаа, гацаалаа” гэх асуудал яригдаад байна. Баталсан чиглэлээсээ өөр зүйл оруулж ирж байгаад би чимээгүй өнгөрч чадахгүй. УИХ-ын гишүүн би “Нийтийн эрх ашгийг хамгаална” гэж тангараг өргөсөн. УИХ-ын гишүүд ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Миний хувьд нийт найман асуудал хөндсөн. Нэгдүгээрт, анх баталсан УИХ-ын тогтоол дээр хил дамнасан төмөр замын асуудал л ярьсан. Гэтэл одоо оруулж ирсэн төсөл дээр нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болоод өөрчлөгдсөн байна. Зөвхөн гарчгаар тогтохгүй, доторх агуулга нь ч өөрчлөгдсөн.

Үүнтэй холбоотой дараагийн асуудал нь хил холболтын төмөр замыг барьж, эдийн засгийн өгөөжийг нь сайжруулахын тулд нүүрс худалдаж, худалдан авах болон уурхайтай холбоотой гэрээнүүдийг хийхээр томъёолсон байсан ч одоо орж ирсэн төсөл дээр “Урт хугацааны нүүрс худалдаж, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой хамтын ажиллагаа нь хил холболтын төмөр замын бүтээн байгуулахын өмнөх нөхцөл болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр ажлыг хийхгүй бол төмөр замыг барихгүй гэсэн утгатай болчихсон.

Гуравдугаарт, өмнө нь яригдаагүй байсан “Бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд Хятадын ААН-үүд арилжааны зарчмаар оролцохыг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлнэ” гэсэн байгаа юм. Дөрөвдүгээрт, “Нүүрсний үнийг тооцохдоо уурхайн ам гэсэн нөхцлөөр буюу амнаас нь шууд экспортлох” гэж заасан байна. Техникийн хувьд ч ийм боломж байхгүй.

Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас үүнийг дахиж өөрчлөхөд төвөгтэй байдалд орно. Хэлэлцээр хийхдээ маш хялбар бөгөөд цөөн хэдэн хүний зөрүүгээр батлангуут, энэ гэрээ нь буцаад 20 гаруй жил өөрчилж чадахгүй байдал руу орох гээд байна. Үүнээс гадна нууцлалтай холбоотой асуудал бий.

Өөрөөр хэлбэл гэрээнд өөрчлөлт оруулсан, гэрээ дүгнэсэн асуудлыг нууцад оруулна гэж байгаа. Тэгэхээр энэ заалтуудыг байх ёсгүй гэж үзэж байна. Ялангуяа энэ төсөл нь өөрөө маш их хулгайтай холбоотой, ТӨК-иудынх нь захирлууд толгой дараалан шоронд орж байсан. Энэ эрх мэдлийн төлөө улстөрчид тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Та бүхэн мэдэж байгаа. “Шударга тав” гээд явж байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан Б.Ганхуяг нар буруутай нь тогтоогдоод, эрүүгийн хариуцлага хүлээж байна. Тиймээс авлигын асуудал яригдахгүй гэсэн нөхцөл байхгүй учраас нууцлал бүхий гэрээнүүдийг ил болгож байж гарах эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Миний зүгээс авлигатай холбоотой заалт нэмэх саналтай байгаа. Гэрээ байгуулах явцад ямар нэг байдлаар давуу тал олгох болгон авлигын асуудал үүссэн тохиолдолд нүүрс борлуулалтын гэрээг цуцлах заалтыг оруулахгүй бол би дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл би шинээр санаанаасаа зохиогоод байгаа юм биш. УИХ-ын гишүүд бүгд хэлэлцээд, УИХ-ын тогтоол гарсан асуудлыг эсрэгээр нь болгочихоод, намайг зохиож яриад байгаа мэтээр гүтгэж байгаа нь зохимжгүй гэж бодож байна.

Ер нь энэ асуудлыг хараад байхад, нэлээн эртнээс PR-ын өргөн акцууд явагдсан. Жишээлбэл, зарим хүмүүсийг нүүрсний бүлэг юм шиг, төмөр замын гэрээг зохион байгуулалттайгаар эсэргүүцээд байгаа мэтээр видео эвлүүлгүүдийг хийсэн.

-Анх УИХ-аас гэрээ байгуулах хүрээ, заалтуудыг танилцуулж байсан. Үүнээсээ зөрчихлөө гэж үзээд байгаа юм уу?

-Тийм. Хил холболтын төмөр замын гэрээ учраас би дэмжсэн. Энэ асуудлыг шинэ жилийн өмнө яаралтай горимоор хэлэлцсэн шүү дээ. Миний бие 3-4 зарчмын зөрүүтэй санал оруулсан байдаг. Эдгээр саналууд нь ганц минийх ч биш УИХ-ын гишүүдийн санал. УИХ-аар батлагдсан төслийг өөрчлөөд, тэс өөр болгоод оруулаад ирэхээр чинь би биш юм аа гэхэд чуулганаар орж ирсэн тохиолдолд бусад гишүүд ч эсэргүүцэх байх гэж бодож байна.

-Хар амиа бодсон “бэртэгчин” байдлаар энэ дөрвөн жилийг өнгөрүүлж чадахгүй-

legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/02.jpg

-Өмнө нь улсын төсвийн асуудлаар акц хийж гарч ирэхэд чинь “Оройтсон хойно гарч ирж попорлоо” гэх шүүмжлэл их явсан. Энэ удаад ч давтагдаж байна. Үүний цаана танд ямар нэг улс төрийн зорилго, ашиг сонирхол байгаа юм биш биз дээ?

-Яг хар амиа бодоод явбал өнөөдөр ч УИХ-ын гишүүнээр ажиллахаа больчихмоор байна. Над руу ирж байгаа дайралт, гүтгэлгүүд хэтэрч сүүлдээ гэр бүлийн хүн рүү орж, компанид нь шалгалт хийнэ гээд орж ирж байна. Би үүнийг иргэний шалгалт биш намайг дуугүй болгох гэсэн оролдлого л гэж бодож байна.

Нийтийн эрх ашиг яригдаж байгаа учраас би дуугүй байж чадахгүй. Өргөсөн тангараг, Үндсэн хуулийн зарчим байна. Үүнийгээ баримталж л явна. Хэсэг бүлгийн төлөө “Дуугүй бай” гэхээр нь дуугүй болдог хүмүүжилтэй хүн биш. Хүн нэг л амьдарна шүү дээ. Үсрээд л үхнэ биз. Тийм учраас хар амиа бодсон “бэртэгчин” байдлаар энэ дөрвөн жилийг өнгөрүүлж чадахгүй.

-Төсвийн асуудал дээр ч, одоо ч таныг “MCS”-ийн ашиг сонирхолтой гэж ярьдаг. Ашиг сонирхолгүй гэдэгтээ та итгэлтэй байна уу?

-Логикоор нь бодоод үзээрэй. MCS бол ийм асуудлыг эсэргүүцэх зүрх, зориг байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл улс төрийн дарамт над дээр ингэж ирж байгаа юм чинь тэр компанид юу ирэх нь ойлгомжтой. Намайг төсөв дээр байр сууриа илэрхийлсэний төлөө улстөрчдөөс тэр компанийн захирлууд руу “Гишүүнээ дуугүй болго, нэрийг нь татуул” гэх санал дамжуулсан байна лээ.

Би өмч, менежментийн хувьд MCS-тэй ямар ч хамаарал байхгүй. Өмнө нь байсан жаахан хувьцаагаа зарсан, одоо бага зэргийн авлагаа аваад дуусчихна.

-Тавантолгойг Хятадад үнэгүй өгөх гэж байсан мэтээр Ерөнхий сайд миний нэр хүндэд халдсан-

legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/07.jpg

-Хил холболтын төмөр замын гэрээний асуудал дээр олон нийтэд мэдэгдээгүй өөр томоохон заалтууд байна уу?

-Нэг зүйл хэлье. Ерөнхий сайд маш буруу мэдээлэлтэй байна лээ. “Тавантолгой түлш” ХХК дээр очихдоо өгсөн мэдээлэлдээ “Хөхөөгийн Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин гурав Хятадад Тавантолгойг үнэгүй өгье гэж ярьсан” гэсэн. Тийм зүйл хэзээ ч байхгүй. Улсын мэдэх асуудлыг ямар ч улс төрийн биш хүн очоод, Хятадад өгдөг, хятадууд нь ч тэрийг авдаг юм гэж байхгүй.

Хил холболтын төмөр зам чинь 10 жилийн өмнө яригдаж байсан асуудал байхгүй юу. Энэ төсөл юу болсон бэ гэхээр “Шинхуа” 49 хувь, том Тавантолгой, жижиг Тавантолгой, Энержи Ресурс буюу Монголын гурван компани 51 хувийг нь хувааж эзэмшээд, хил нэвтрэхэд зардал өндөр байгаа учраас Монголын гурван компани “Шинхуа”-тай нийлээд төмөр замаа барья. Төмөр зам нь ашиглалтад орохоор улсад өгчихье. Тэр хүртэл бид ашиглаад, үр өгөөжөө хүртэж байя гэсэн саналыг Хятадын компаниудад өгөх гэж байсан мэтээр маш буруу мэдээлэл өгч байна лээ.

Би бол үүнийг нэр төрд халдаж байна гэж үзэж байгаа. Мөн төсвийн асуудал ярьсны дараа долоо хоногт тасралтгүй дээрх утга агуулга бүхий нийтлэл нийтэлж байсан.

Ард түмний амьдрал сайн байсан бол би ийм асуудал ярих шаардлага алга. Жишээлбэл, төсвийн асуудал дээр татвар төлөгчдийн мөнгийг ямар үрэлгэн байдлаар ашиглах гэж буйг хэлж, сонгуулийн амлалтыг нь сануулсны төлөө над руу дайрсан. Надад ямар ч хувийн жижиг эрх ашиг байхгүй.

-Засгийн газрыг “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт удирддаг болоод удаж байна-

legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/08.jpg

-Та яриандаа “Нэр хүндэд халдсан” гэж хэллээ. Энэ асуудлаараа хуулийн байгууллагад хандсан юм уу?

-Хуулийн байгууллагад хандахаар материалаа бэлдсэн байгаа. Надад төрж байгаа сэтгэгдэл гэвэл Үндсэн хуульд “Ард түмэн төрийн эрх мэдлээ УИХ-ын гишүүн, төлөөллийн байгууллагаар дамжуулж Засгийн эрхийг барина” гэсэн утга бий.

Гэтэл одоо иргэдийн болон эсрэг байр суурь илэрхийлсэн хүмүүсийн амыг барьж, хааж байна. Энэ бол бидний зорьж буй ардчилсан нийгмийн эсрэг явдал болж байгаа гэж хардаг.

Ер нь Засгийн газрыг Төрийн ордонд бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт удирддаг болоод удаж байна. Тэнд “Буян”-ийн Жагаагаас эхлээд, бүх улс төрийн намын удирдлагууд, сайд нар очиж даалгавар, чиглэл авдаг. Кино, найруулга хийдэг болсон.

-Тэнд хэр удаж байгаа юм бэ?

-Миний мэдэхээр өнгөрсөн сонгуулийн үеэс л тэр хар байшингийн 15 давхарт цугларч төрийн албаны бүх томилгоо болон хэн рүү дайрч, харлуулах уу гэх мэт кино найруулгуудаа бичдэг. Тийм байж болохгүй. Үүний эсрэг дуугарах ёстой гэж бодож байна. Би арай ч ийм биш байх гэж бодож байсан. Сая болсон жагсаалын эсрэг төлбөртэй юмнууд хийж байна. Тэр мөнгө нь хаанаас гараад байгаа юм. 30 мянган ам.доллар, 300 сая төгрөг гэсэн өндөр дүнгээр дуу хоолойг худалдан авч хааж байна.

-Төмөр замын асуудал руугаа эргээд оръё. Хил холболтын төмөр замын ажлыг “Шинхуа”-аар хийлгэх хэлэлцээрт “MCS”-ийг төлөөлж та оролцсон байдаг. Энэ процесс нь "Төсөл гацсан том шалтгаан" гэж Ерөнхий сайд ярьдаг. Энд та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн, болж бүтэхгүй асуудалтай холбоод байгааг аргаа бараад л тийм юм хийж байгаа болов уу гэж харж байна. Би тухайн үед “Энержи Ресурс”-ын борлуулалтыг нь хариуцдаг байсан. Өөрөөр хэлбэл Монголоос гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох чиглэлээр ажилласан. Яг энэ чиглэлээр хамгийн их Хятадын талаар судалсан, хамгийн их мэдээлэлтэй хүмүүсийн нэг болсон.

Харин хэлэлцээрийн үед би ямар нэг Ажлын хэсэг ахлаагүй. Хууль бусаар авах гэж байсан явдал огт болоогүй. Зарласан тендерийнх нь дагуу л оролцсон. Тэрийг болоогүйн төлөө өөрсдөө 16 жилийн өр төлбөр төлөх гэж байгаа юм шиг зүйл болчихсон байна л даа.

-Надад өөрийгөө хамгаалах компани, бүлэглэл ерөөсөө байхгүй-

legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/09.jpg

-Та MCS-тэй холбоотой байж байгаад УИХ-ын гишүүн боллоо. Одоо таныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд юу ярьж, ямар үг, үсэг унагах нь үү гээд ажигласан байдал харагдаж байна. Үг хэлсэнтэй чинь холбоотойгоор дарамт шахалт ирж байгаа байх?

-Би бол үүргээ л гүйцэтгэж байгаа. Яг үнэндээ би энд хүсэж орж ирээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөлөл парламентад байх ёстой, бизнес эрхлэгчдийн төлөөлөл байх ёстой гэж урьж, ятгасан учраас хэд хэдэн удаа ярилцаж байж орж ирсэн.

Би мөрөө хөөгөөд явбал явна. Нэгэнт тангараг өргөсөн УИХ-ын гишүүн учраас хийх ёстой ажлаа л хийж байгаа. Одоо надад өөрийгөө хамгаалах компани, бүлэглэл ерөөсөө байхгүй. Бидний өргөсөн тангарагт “Ард түмний эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр байна” гэсэн байдаг. Ер нь одоо үүсээд буй асуудал нам эсвэл тодорхой бүлэглэлүүдийн эрх ашигт нийцэхгүй байгаа учраас үзэн ядаж харлуулдаг, дайрдаг, хэн ч биш болгох гэж оролддог үйл явц л өрнөж байна.

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод 4 жил болсон өдөр татвараас шалгалт хийх бичиг ирсэн-

legacy:enkhtuvshin gishuun shark/yaria/03.jpg

-Танай эхнэрийг болон хамаарал бүхий компанийг нь татварын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар та мэдэгдсэн. Ямар нэг татварын асуудал байгаа юм биш биз дээ?

-Гэртээ хариад л тийм мэдээлэл авсан. Нэгдүгээр сарын 27 буюу Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод 4 жилийн ой тохиосон өдөр ийм бичиг ирсэн юм билээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газар юу хийсэн юм бэ гэсэн агуулгатай бичиг гэж ойлгосон.

Манай эхнэр жижиг ресторанаас эхлээд, жижиг бизнес эрхэлж цалингаас цалингийн хооронд хэдэн хүнийг цалинтай болгох гээд авсан зээлээ төлөөд явж байгаа хүн. Тэнд эрсдэл гээд байх зүйл байхгүй. Шалгалаа ч тэнд хулгай хийсэн зүйл байхгүй. Орж ирсэн санхүүжилт нь зээл эсвэл миний татвар төлж авсан эх үүсвэр дээр шилжүүлсэн юм байгаа. Хийж байгаа бизнес нь нээх сүртэй ашиг олоод байдаг ч үгүй. Тиймээс шалгуулахад асуудалгүй.

Зүгээр байр суурь илэрхийлсэний төлөө нам, бүлэглэлтэй ойрхон хүмүүс буюу “хар” Цогоо эд нар “Хөрөнгө оруулалт хийсэн гэнэ, тэгсэн гэнэ” гэх мэт сошиалд оруулсан мэдээллийнх нь дараа л татварын шалгалт ороод ирж байна.

-Эрхэлж буй бизнесийнх нь чиглэл юу юм бэ?

-Солонгос хоолны газар, үйл ажиллагаа эхлэх гэж байгаа нэг кэймп бий. Тэрийг нь л шалгах юм байна лээ.

-Татварын байгууллага бол Сангийн яамны харьяа газар. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагааг Засгийн газраас таныг онилж байгаа ч гэдэг юм уу хардлага байна уу?

-Ер нь сонгодог жишээ л дээ. Ямар нэг хэрэг байхгүй бол татвараар дарамталдаг. Тоо аваад үзэхэд, өнгөрсөн оны зургаан сарын байдлаар 5 их наяд орчмын татварын өр байна лээ. Үүнээс 2.2 их наяд нь НӨАТ-ын өр. Мөн 50-иас доош ААН-тэй компаниудын татварын өр нь 1.6 их наяд байсан. Өөрөөр хэлбэл жижиг, дунд ААН-үүд асар хүнд нөхцөлд байна. Төсвийн акц хийсэн нэг үндэслэл нь энэ байхгүй юу.

Хэрвээ алдагдалтай төсөв баталсан бол энэ 5 их наядын өрийг авахын тулд татварын байцаагч нар бүх газар очиж, дансыг нь хааж, компаниудыг толгой дараалуулан дампууруулах бодлого руу орно.

Татварын өрөөс шалтгаалж, байгууллагын данс хаадаг асуудлаар хуульд өөрчлөлт оруулах саналаа бэлдэж байна. Татварын асуудал нь татварын байгууллагаас гараад, хүчний байгууллага руу шилжихэд тэд татварын талаар ямар ч ойлголтгүй, дарамталсаар байгаад компанийг дампууруулчихдаг.

-Татварын асуудал ярьсан дээр асуухад, татварын багц хуулийн шинэчлэл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Та бүхэн санаж байгаа бол сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гээд маш том гарчиг байсан. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хангалттай юу ч ороогүй. Сангийн яамнаас “Татварын хувь, хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан.

Гэтэл Ерөнхий сайд он солигдох мөчид иргэд, ААН-үүдийн саналд үндэслэн татварын шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн. Энэ бол мэдээж хүсэн хүлээсэн зүйлүүдийн нэг мөн. Тэгэхээр энэ хуулийг хаврын чуулганаар оруулж ирэхээр Ажлын хэсэгт нь ороод ажиллаж байна. Хэлэлцүүлгүүдээ нэлээн шахуу явуулаад, хоёрдугаар сард “D-parliament”-аар иргэдийн саналыг авч эхэлнэ.

-Би хэн нэгний “кнопчин” болох гэж орж ирээгүй-

-Таныг гишүүн болсноос хойшх байр сууриудыг чинь хараад байхад Ерөнхий сайд, ЗГ-ын бодлогын эсрэг байгаа гэж харагдсан. Таны хувьд жагсаалт буюу Ерөнхий сайдын квотоор УИХ-д орж ирсэн шүү дээ?

-Намайг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болгох гэж оруулж ирсэн болохоос би хэн нэгний “кнопчин” болох гэж орж ирээгүй. Хэрвээ тэгэх байсан бол энэ замыг хэзээ ч сонгохгүй. Хүмүүст содон байгаа нь болохгүй зүйлийн эсрэг дуугарахаар бусад хүмүүст онцгойрч харагдаад байгаа байх. Сая хил холболтын төмөр замын асуудлаар гишүүд санал өгөхдөө эсрэг талд өгсөн болохоос бүгд л дэмжихгүй байсан. Хүмүүст би ганцаараа мэт санагдаж байгаа ч би ганцаараа биш.

-Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Засгийн газрын сурталчилгаа нь хэтэрсэн байна гэх мэтээр шүүмжилсэн байр суурийг их илэрхийлсэн. Таны хувьд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Ололттой зүйлүүд зөндөө байгаа. Цаасан дээр болон статистик дээр гоё зүйлс зөндөө бий. Эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ сайжирсан, гацсан төслүүдийг явуулсан гэх мэт сайхан үзүүлэлтүүдийг хэлж болно.

Гол нь цаасан дээр бус иргэдийн халаасанд хэрхэн хүрч байгаа нь гол хэмжээс гэж бодож байна. Тиймээс хангалттай ахиц дэвшил гараагүй гэж хэлнэ. Макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь иргэдийн халаасанд орж ирээгүй, утаатай, түгжрэлтэй хэвээрээ. Цахилгаан тасалдаг болсон. Тэгсэн мөртлөө мөнгөтэй дүр үзүүлж, мөнгө тарааж байна гээд шүүмжлэх зүйлс бий.

-Эцэст нь асуухад, хил холболтын төмөр зам улстөржилтөөс болоод олон жил гацсан. Дахиад энэ явдал давтагдах вий дээ?

-Улстөржилт гэхээс Засгийн газарт энэ төслийг явуулах боломж нь байхад өөрсдөө хүн хардахаар зүйлс хийгээд байгаа юм. Хил холболтын төмөр зам чинь хэдхэн км-ийн л асуудал. Жишээлбэл, төмөр замыг холбосны төлөө манай тал 200 гаруй сая тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр өгнө гэж байна. “Чалко”-ийн хөнгөлөлттэй хамгийн бага үнэ 15 ам.доллар гэж бодоход 3 тэрбум ам.доллар, 40 ам.доллар гэж бодоход 8 тэрбум ам.долларыг нөгөө талд өгч байна гэсэн үг.

Бид өөрсдөдөө илүү ашиг нааж авах ёстой байтал Хятадын компани, уурхайчдыг дэмжинэ гэх зүйлсийг оруулж ирэхээр хэний эрх ашгийг хангаж буй нь ойлгомжтой. Төмөр замыг далимдуулж хулгай хийх вий гэсэн хар буугаад байгаа. Сүүлийн үед над руу дайрч буйг нь харахаар энэ нь үнэн ч юм шиг санагдах болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин1 жил өмнө

    ЭНЭ ШАРКУУД ЧИНЬ ИХЭНХ НЬ УИХ-н ГИШҮҮН БОЛСОН ӨМНӨХ НӨХӨР НЬ ХӨЖЛИЙН БАНКАНД БАЙХДАА Л НАЙЗУУДДАА ЗЭЭЛ ӨГСӨН.ДАРААГИЙН 2- БАС СИЙРЭГ ТАРХИТАЙ ЮМ БОЛУУ ГЭСЭН ЧИНЬ БАС ЭЗНИЙХЭЭ ӨМНӨӨС ТӨР ЛҮҮ ХУЦДАГ УГААДАС ДОЛООСОН АРЧААГҮЙ ШАРКУУД БАЙЖЭЭ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Дан хөлсний бичээч нар муулаастай. Дараа нь яг энэ яриа нь биелэлээ олсон байхвий дээ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энхтүвшинг ойр бж сайн мэдэхгүй ч MCS d бхдаа дээгүүр доогуцр хор найруулах идэж уулгах ажлыг хийдэг гэж олон хүнээс сонсож блаа. Нэн их нүдэнд дулаахан хүн харагддаггүй

  • Z
    Zochin1 жил өмнө

    ELBEGDORJ, ODJARGALIIN BUGSZ CHAMGUI DOLOOJ, UNUUDURT HURSEN HULGAICH, LUIVARCHIN.DAHIAD CHAMAIG ILUU SAIN DOLOOGOOROI GEJ HELII. DOLOOGCH HUUR

  • З
    Зочин1 жил өмнө

    Манай авгайн бизнeсийг татвар шалгалаа л гэнэ, танхимын eрөнхийлөгчид тэрийг энийг сонгочихлоо л гэнэ, Учрал загналаа л гэнэ байнга л явган хэрүүл хийгээд явах юм энэ хүн. Хэцүү байгаа бол гишүүнээс татгалз л даа, чадахгүйшт

  • K
    KhaliunFromTokyo1 жил өмнө

    Enkhtuvshin gishuuniig harluulah gesen tolbortei setgegdluud ymar olon bnaa. Gishuunee taniig demjdeg shuu. Mongoliin ireeduin toloo shudargaar, zorigtoi zutgej baigaad bayrlalaa 🙏

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ худлаа шааж байна

  • З
    Зочин1 жил өмнө

    Анхаарах ёстой асуудлыг ярьж байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энхтүвшин гэж бас нэг явган хэрүүл хийсэн гишүүнтэй болжээ. Энэ байдлаараа бол тэр танхимын шинэ захирал залуугаа сүрдүүлж дарамталсан нь үнэн байх. Олигтойхон том бодлогын ажлууд санаачлаад хууль болгоод яв л даа тийм сүрхий бизнeсмэн юм бол

    • K
      KhaliunfromTokyo1 жил өмнө

      Huuuh ymar ih Enkhtuvshin saidiig muulsan setgegdluud be. Enkhtuvshin saidiig demjdeg, shudargaar hodolmorlog humuus olon bgaa shuu. Ene tolbortei comment bicheed bgaa humuusee shudargaar hodolmorloldoo. Ta buhen har amia hicheej, mongoliin ireeduig ballaad bna.

  • З
    Зочин1 жил өмнө

    Үнэн байдал яг л ийм бгаа байх зурагтын өмнө дүр эсгэж гоё юм яриад цаанаа бол ийм л луйвар хийх мөн хулгай нууц гээл хөшигний ард бол улсыг минь худалдаад сууж бна Гомбосүрэн гуайн ярьсан газар нутаг яагаад алга болов тайлбар аа өг иргэдэд мэдээлэл байхгүйгээр их зүйлийг буруугаар хийж байна арай ч дээ тарах хэрэгтэй ЗГ ,УИХ

  • З
    Зочин1 жил өмнө

    Оюук eрөнхийдөө Монголын төрд гүйцэтгэх үүргээ хийчихсэн. Монголын өнгөтэй өөдтэй болгоныг хулгайлчихсан Эби, Миeэ Жунай мэтийн бүлэглэлийн эсрэг үг хэлж зүрхлэх хүн үнэхээр байхгүй цаг үeд сөрж зогссон, дубайн гэрээг хүчингүй болгуулж, эрдэнэт, хөтлийг буцаан авч, таван толгойн нүүрсний мафийг авч хаян ашгийг нь хэд дахин нэмэгдүүлсэн, хотыг анхаарлын төвд авчирсан, хөгжлийн банк, нүүрс боловсролын сангийн хулгай зэргийг шүүх хүртэл нь зүтгүүлж чадсан гавьяатай. Дэлхийн зөнд байхын шудрагадуу тэмцэгч зантай байсныг нь мэднэ. Одоо хэдэн том төслөө эхлүүлээд цааш нь авч явж сайн чадах илүү чадвартай хүнд нь ажлаа өгсөн нь зөв ч болж магад

  • З
    Зочин1 жил өмнө

    Энхтүвшин гэхдээ Анар шиг сайн биш юм байнаа. Энхтүвшин жижиг сажиг хэрүүл хийгээд л нүүрсний эрх ашгийн үeд л дуугарах төдий байгаа. Анар бол сэдэв болгон маш сайн жинтэй дуугарч байна, толгой сайн гэдэг нь илт харагдаж байгаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Нүүрсний гэрээ яригдангуут л, төмөр замын холболт хийх гэхээр л ингээд засаг унагаж тоголдог олигархиуд болил доо

  • З
    Зочин1 жил өмнө

    За бас нэг поп дүр эсгэгчтэй болжээ

  • И
    И1 жил өмнө

    Гэрэгэ тауерыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд хураасан гээд түрээслэгчдийг 2,3 жилийн өмнө хөөж гаргасан ч одоо цөөн ТОМ ЖИЙП байнга гадна нь байдаг. СУРВАЛЖЛААЧ !

  • И
    иргэн1 жил өмнө

    Үнэн үг хэлсэн хүнд угаасаа өштэй гэхдээ Гэхдээ ард түмэн ойлгодог болсоон битгий ухраарай няцаарай тууштай байгаарай амжилт хүсье

  • U
    uma1 жил өмнө

    Асуудлыг зөв өнцгөөс нь харж тайлбарлаж ойлголт өгч байдаг гишүүн шүү, УИХ - д бгаа цөөхөн хүндтэй хүмүүсийн нэг

  • З
    Зочин1 жил өмнө

    Gadnii buunii nohoinuud huch n sularch, Mongol humuus mini huchtei bolooroi. Amjilt husie.

  • З
    Зочин1 жил өмнө

    Gerege tower n 13 davhart Amundra, 14 davhart Baatar bii

  • 5
    5Ш ажиллагаа1 жил өмнө

    Жаахан давс нэмээд байна. Гэхдээ үнэний ортой шүү. Гэрэгэгийн 15 давхарт Хэро продакшн гийн оффис байгаа. Оюунэрдэнэ Хэро продакшны 50% г эзэмшдэг. Улс төрийн тохиролцоо наймаа болдог газруудын нэг. Хэро продакшн бол сошиал медиа дээр тролл арми, манипуляц хийсэн мэдээ гэх мэтийг цацдаг тархи угаадаг газар. Эрх мэдлээ хадгалж үлдэх зориулттай зэвсэг.

  • З
    Зочин1 жил өмнө

    тавантолгойг хятадад бүрмөсөн өгөх хуйвалдааны үндсэн гишүүн Элбэгдоржийн анусны цагаан хорхой болсон этгээд гэдэг нь монгол хэл дээрхи эх хувь нь олдохгүйгээр устгагдсан нууц гэрээний хятад эх дээр гарын үсэг зурснаар батлагдсан Энхтүвшин боож үхэх нь холгүй л байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энхтүвшин гэгч этгээд бол Түгжил мөнөөсөө мөндөө хө

  • З
    Зочин1 жил өмнө

    Гэрэгэ таверын 15 биш 10 давхарт Хэрээ Баатарын оффис байдаг байхаа. Жонхуу чиглэл өгч Баатар найруулга хийж ОЭ тушаал гаргадаг гэж үнэн болоод явчлаа

  • З
    Зочин1 жил өмнө

    төмөр замын хил холболт хятад гэхээс илүү монголд ашигтай. хятаддуудад бол холбохгүй байсан ч хамаагүй. Манай улсад үлэмж ашигтай төслийг унагаах гээд байдаг нь сонин. Нэг бол сэтгэхүйн өөр хүн байна

  • З
    Зочин1 жил өмнө

    mcs zasag unagah hyseltei bga um bna gej haragdaj bna

  • З
    зочин1 жил өмнө

    энэ чинь харин нийтийн эрх ашгийн эсрэг ажилладаг гар уу да янз нь

  • У
    Уншигч1 жил өмнө

    Зоригтой байгаарай, бас үнэн байгаарай, амжилт.