Хуульч Б.Гүнбилэг: ЗГ нэг талаас хаврын морин уралдааныг зөвшөөрч, нөгөө талд хүүхдэд гарах эрсдэлийг өөрөөсөө зайлуулж аймгийн ИТХ руу чиглүүлж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 6 сек
90
legacy:2025/10/gunee.jpg

Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл хуульч Б.Гүнбилэг "НҮБ болон ОУ-ын Хүүхдийн эрхийн байгууллагад Монгол Улс нэгдэж орсон л бол холбогдох хуулиудыг хүчин төгөлдөр дагаж мөрдөх ёстой. Харамсалтай нь ЗГ аймгийн ИТХ руу хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг өгч байгаа нь нэг талаас хаврын морины уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрч байгаа мэт боловч нөгөө талаас хүүхдэд гарах эрсдэлийг өөрөөсөө зайлуулж байна. Сургаар уяачид хаврын уралдаан болно гэсэн ойлголтоор догдолж хүлээж авч байх шиг байна. Үүнд уяачдын холбоо маш анхааралтай хандах хэрэгтэй. Дүнжингаравын уралдааны дараа нийгэм тэр чигээрээ эсрэг хандлагатай болж байсан. Хэрэв бид 3-р сарын 01-нээс морь уралдуулна гэж хөөрцөглөвөл нүд рүүгээ хуруугаа хийнэ гэдэг шиг юм болно. ЗГ-аас гаргасан шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ маш болгоомжтой авч үзэх шаардлагатай болж байна.

Уяачид хүүхдийн эрх хамгаалах тогтолцооны нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөр. Дээр нь хууль тогтоогчдод хэлэхэд санамсар болгоомжгүйгээр хүүхэд унагачихсан гэдэг зүйлээр шүүх асуудлыг шийдэж байгаа. Толгойн хамгаалалтыг заавал өмсүүлэх ёстой гэдгийг Эрүүгийн хуулийг чангаруулж байж ойлгуулна шүү, хууль тогтоогчдоо. Хүүхэд толгойн хамгаалалтгүй яваад нас барсан бол энэ санамсар болгоомжгүй явдал биш. Хүүхэд гэдэг чинь хүүхэд" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Орон нутгийн Засаг дарга, ИТХ нь уяачдын "бурантагтай тэмээ". Өвөл, хаварт морь, хүүхэд хоёрыг "тамлах" ажил эхлэх нь дээ.

  • И
    ИРГЭН

    Ийм аймхай хүн Монгол улсын төрийг удирдаж байгаа цагт Монгол улсад улс төрийн хувьд нар мандахгүй!!! Оюун-Эрдэнэ шиг нь гудмаар нэг алхаж байгаа!!! Ккк Төрийн зөвхөн өөртөө итгэлтэй зоригтой хүн л удирддаг!!!

  • М
    М.Амар настан

    Уралдаан зохион байгуулах эрхийг аймаг,сумдад өглөө.Шунан дурлаад байгаа тэр тод,манлай,алдарт цолыг нь аймаг нь өгцгөө.Хүүхдийн морь унасны хөлсийг нэг хурдан морь унахад дор хаяж 100000 төг болго,талыг нь уяач нэртэй амьтан нь цусална биз.

  • З
    Зочин

    Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцээд шийдэх асуудал. Хаврын уралдаанд 18 аас дээш насны хүмүүс морь унаж уралдаанд оролцож болно гээд заачихвал болно доо

  • З
    Зочин

    Данх бөөрөнхийгийн хаануу

  • З
    Зочин

    би үхэхээр чи үхээ гэж...

  • З
    Зочин

    Яг зөв.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol