Гурван нам нийслэл дээр хамтарч, орлогчийн статустай менежерүүд томилж, ЗГ-аа тогтвортой болголоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 9 сек
140
legacy:gurvan nam/3 nam copy.jpg


Улс төрд санаандгүй зүйл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, бүгдийг бодож төлөвлөж байж хэлдэг, ярьдаг, үйл хөдлөл хийдэг. Үүнд эртнээс бэлддэг.

Тэгвэл оны өмнө яригдаж байсан нэгэн улс төрийн яриа тохироо ойрын өдрүүдэд “амилж” эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын түвшинд хамтарсан намууд нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлэх талаар яригдаж эхлээд БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР буюу орлогчийн статустай томилж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 орлогчтой болж байгаа аж. Одоогийн байдлаар АН-аас Д.Бадарсан, МАН-аас Л.Хосбаяр менежерийн статустай томилогдсон байна.

Энэ 7 хоногтоо багтаж ХҮН намаас нэг менежер томилогдох аж.

Мөн нийслэлийн дунд шатны дарга нар, агентлагуудад ч гэсэн нөгөө намуудыг багтаасан томилгоо явуулах гэнэ.

Мөн дипломат албаны томилгоонд АН-ыг үргэлжлүүлэн хамруулж хэд хэлэн улсад элчин зөвлөх ч томилох талөөр бэлдэж байна.

Түүнээс гадна нийслэлд суудалгүй ХҮН намыг дараагийн сонгууль, том төслүүд гээд хэд хэдэн өнцгийг бодолцож нийслэлийн хамтралд ч гэсэн багтаах аж.

Тэгвэл дараагийн асуулт. Яагаад нийслэлд суудалгүй ХҮН нам, суудалтай ч сураггүй АН-ыг нийслэлийн удирдлагын баг, төслийн хэрэгжүүлэлт дээр Ардын намынхан оруулах гэж байгаа вэ. Мэдээж эхнийх нь том төслийг явуулахын тулд заавал улс төрийн ойлголцол шаардагдана. Ингэж чадахгүй бол төсөл урт настай байж чадахгүй. Магадгүй бүр эхлүүлж чадахгүй байх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газр, УИХ-ын түвшний ойлголцлыг нийслэл дээр ч гэсэн татан авч ирэх нь нэгэнт хамтарсан намуудад л ашигтай. Нөгөө талдаа эрх мэдэл хаана цугларч, нэгддэг вэ гэвэл мөнгөн дээр л нэгддэг. Тиймээс Туулын хурдны зам, метро, дүүжин гүүр, трамбай, тойрог хурдны зам, ган татлагат гүүр гээд нийслэл дээр хэрэгжүүлэх бүхий л том төслүүд дээр нам бүрийн улс төрийн эрх ашиг, тэднийг тойрсон бизнесийн том компаниудын эрх ашгийг шингээх шаардлага үүсдэг юм.

Дараагийн нэг чухал алхам бол улс төрийн тогтвортой байдал. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг энэ жилийг дуустал огцрохгүй байх нөхцлийг хангах улс төрийн үр ашиг юм. Учир нь эрх ашиг нь хангагдсан тал бүр өөрсдийн сууж буй "үүр"-ийг тийм ч амархан нураахыг хүсэхгүй. Тиймээс ч нэг орлогч, зарим төслүүдээ Э.Бат-Үүл, Х.Баттулга гэх зэрэг АН-ын талуудад өгч мэдэх юм.

Өөрөөр хэлбэл, засгийн хамтрал нь нийслэл рүү өвлөгдөж очвол улс төрийн ойлголцол улам нэмэгдэнэ. Энэ оныг дуустал ЗГ тогтвортой байж чадвал 2027 оны сонгуулийн өмнө намын даргаа тийм ч амархан солих тухай намууд бодож чадахгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд илүү ихээр тогтвортой засаглах нь том төслүүдийг эхлүүлж, хэрэгжүүлсэн гэдэг автороо өөртөө хадгалж үлдэж чадвал нэмэх оноо болно.

Нийслэлийн хамтрал Ардын намд хэрэгтэй байх дараагийн нэг зүйл бол улс төрийн хүлээлт дунд байгаа Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгууль манай улс төрийн багадаа 5-6 жилийн улс төрийг тодорхойлно. Тиймээс том төслүүдийг эхлүүлээд сонгуульд орох МАН-ын төлөвлөгөө хэрэгжихэд хамтрал хэрэгтэй. 2024-2027 он хүртэл намууд эрх мэдлийг хувааж засаглаж байгаа цагт сонгуулиар ирэх иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг адил тэнцүү хүртэнэ. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд хамтарсан байдлаар явах нь АН-д л хамгийн их хохиролтой юм.

Харин АН-ын хувьд энэ саналыг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Э.Бат-Үүл шуурхай штаб дээр эрчимтэй явж эхэлснийг харахад нийслэл дээр хамтрах “хээрийн сургуулилалтаа” хийж буйгийн дохио ч байх талтай. Гэхдээ АН-ынхан удирдлагын түвшинд ойлголцсон ч эрх мэдлийн тойргоос гадна үлдсэн гишүүд үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Мөн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй орох эсэхээ ч АН-ынхан уг нь эрүүл ухаанаар тооцоолох хэрэгтэй юм. Хэрвээ тэгж чадахгүйгээр хамтрал руу орвол наанаа том төслүүд, ажил төрөлд хэрэгтэй ч алс холдоо ардчилал, Ардчилсан намын ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Ямар ч байсан хэрвээ нийслэл дээр хамтарлаа хэрэгжүүллээ гэхэд АН, МАН, ХҮН гурав адил тэгш муу нэртэйгээр 2027 оныг угтана. Мөн Ардын намынхан АН, ХҮН намуудад нэр дэвшигчдийг нь захиалах “хөзрийг” атгаж орно гэсэн үг.

Г.Лхагвадорж

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЁСТОЙ НЭГ БУЗРЫН ХАР АД ЗЭТГЭРҮҮД ЧИНЬ ЭНЭ ХЯТАДУУДТАЙ НИЙЛСЭН ОРООЛОНГУУД ЮМ БАЙНА!!! ЯАЖ ИНГЭЖ НУУЦААР УЛС ОРНЫГ МИНЬ СҮЙТГЭЖ ЧАДАЖ БАЙНА АА??? ХАРААЛ ИДСЭН БУЗРУУДАА ТА НАРЫГ ТЭР УДАХГҮЙ УЛС ОРОНТОЙ ЧИНЬ ХАМТ ХӨМРӨХ БОЛНО!!!

  • З
    ЗОЧИН

    ЁСТОЙ НЭГ БУЗРЫН ХУЖ ОРООЛОН ТИЙРЭНГҮҮД ТА НАР ШИЙТГЭЛЭЭ АВАХ Л БОЛНО!!! МОНГОЛ УЛСЫГ МИНЬ САМАРЧ ХОРЛОЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ??? БУЗРУУДАА!!! ТА НАР ХҮЧЭЭР ЗАЙЛУУЛАГДАХ БОЛНО!!! ЭНЭ МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ ЮМ БОЛ ХУУЛИЙГ ТЭНГЭРЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛНО!!! ТӨРИЙН МИНЬ ГАЛ ГОЛОМТЫГ БУЗАРЛАЖ ТӨРИЙН ДЭЭР ХУЛГАЙГААР ШУРГАЛСАН ТӨРӨЛХИЙН ХУЛГАЙЧ ӨСӨХИЙН ӨЛӨН ХЭЗЭЭЧ ЦАДДАГГҮЙ БУЗРУУДАА!!! ТА НАР ДЭЭР ДЭЭД ТЭНГЭРИЙН ШИЙТГЭЛ БУУХ БОЛНО!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!!! ТЭР ХҮЧТЭЙ ЮМ УУ? ЭСВЭЛ ТА НАР ЮМ УУ??? ЧИ ХАРААРАЙ!!!

  • З
    Зочин

    Данхайсан төрийн зардлаа энэ хэдэн компаниуд нь тэжээж дийлэхээ болилоо. Төрийн орон тоогоо 2 дахин цөөл!!!

  • З
    Зочин

    Бат-үүл дан Оюукыг магтаад байсан учир тайлагдав

  • З
    Зочин

    За болио улам данхайлгаад өөрсөдынхөө Ажилыг хөнгөвчилж татвар төлөгчдийн мөнгийгүрдэгээ боль

  • З
    Зочин

    Эд нар яаж ч хамтраад хөнжилд ороод гэрэл гэгээ хөгжил болгож чадахгүй яаж улс хотыг гартаа аваад зөв ажил хийж чадахгүй чадахгүй гэдэг нь аяндаа харагдана

  • З
    Зочин

    МАН.ынхан дангаар төр барьж цөм идэж аваад хариуцлага шаардах цагт хамтарсан засаг байгуулж нэг хөнжилд орж тайвшруулаад л дараагийн сонгуульд дангаар гарч цөм иднэ...яг л муур багшийн үлгэрээр ингэж явсаар 30 гаруй жил Монгол Улсыг сөхөрүүллээ....

  • З
    Зочин

    Өлөн хулгайчууд суудалдаа үлдэх гэж арай бус уу

  • З
    Зочин

    Сонгууль хийсний хэрэг байсан юмуу даа. Орлогчоо ч өөрөө мэдээд томилох эрхгүй юм бол Нямбаатар нийслэлд үнэмлэхүй ялсаны хэрэг байна уу

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • И
    И

    Ингэж нэгдээд байвөл тусдаа намууд гэж явах хэрэггүй. Хамтдаа зайлж МАН дангаараа засгаа байгуул. Ийм хачин наймай шиг ЗГ байх ёсгүй

  • З
    Зочин

    Oyuk unah geed bgaan bn

  • З
    Зочин

    Ингэж их өвөр түрийндээ орох сайн шинж биш

  • З
    Зочин

    Батүүл фсда Цуглуулахаар их мөнгө хийсэн.