С.Одонтуяа: Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сайд удирддаг биш, тусад нь агентлаг болгож гаргах асуудлыг дэмжинэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 3 мин 53 сек
180
legacy:Odontuya gishuun/379508395_342256788155958_652299007634357646_n.png

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа Утааны асуудлаарх хяналтын сонсголын хүрээнд БОУАӨ-ийн сайд, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо дахин байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Утааны асуудлаарх хяналтын сонсголд ямар баримт, мэдээллүүдийг цуглуулж оролцож байгаа вэ?

- Үндэсний хороо байгуулагдсан сар гаруйн хугацаандаа үзэж танилцаагүй судалгаа гэж алга. ОУ-ын байгууллагуудын судалгаанаас авхуулаад их, дээд сургууль, ТББ-иудын судалгааг хүртэл татаж авч үзлээ. Хамгийн чухал дүгнэлтүүд бусад улс орон яаж утаанаасаа салсан тухай гарсан байдаг. Судалгаа, мэдээллийг харахад цахилгаан, газ гэсэн хоёр л аргаар утаанаасаа салж чадсан байна. Манай улсын хувьд газын импортоос хараат учраас үндсэн шийдэл бол цахилгаан. Урт хугацаандаа үр дүнгээ үзүүлэх шийдэл нь хөрөнгө оруулалтыг зоригтой хийж цахилгаан эрчим хүчний станцуудаа барих, орон сууц барих явдал. Мянган шийдлийн түлш, зуух хэрэглээд ч утаа гарах л учраас зуух тараах, нүүрсээ сайжруулах нь өдөр хоногийг аргацаасан шийдэл л гэж хэлмээр байна.

Бод л доо. XXI зуунд технологийн дэвшлээр нэг кноп дараад хэрэглээгээ зохицуулдаг болчхоод байхад манай улс нүүдэлчин ахуйгаасаа огт салаагүй буюу яаж зөв галлах вэ гэдэг технологийг ярьсаар л байна. Тиймээс энэ асуудлыг дүгнэсэн судалгаатайгаар Хяналтын сонсголд оролцож байна.

- Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гэж байсаар атал Үндэсний хороог сэргээн байгуулж байгаа нь илүүц гэж шүүмжлэх хүмүүс олон бий. Үндэсний хорооны даргын хувьд яаж ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Тийм. Иргэдийн зүгээс Үндэсний хороо гэж байгуулаад түүнийг нь холбогдох салбарын сайд нь давхар хариуцаад явах нь ямар ч үр дүнгүй гэж шүүмжилж байгаа. Үүний оронд агаар, орчны бохирдлыг хариуцсан агентлаг юм уу эсвэл байгууллага байх нь зүйтэй гэж үзэж буй. Үүнийг миний хувьд дэмжиж байгаа. Цаашлаад өнөөдрийн утааны сонсгол үр дүнгүй замхрах биш УИХ-аас Түр хороо байгуулж, хороо үйл ажиллагаагаа явуулах төсвийг нь шийдэж өгөх саналууд ч гарч байгааг дэмжиж байна.

Үүнээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулалтын хөтөлбөрт тусгасан ипотекийн хамгийн бага хүүтэй зээлийг гэр хорооллын айлуудад түлхүү олгодог байхад төрөөс анхаарч бодлогын реформ хийх цаг нь болсон байна.

-Хамгийн оновчтой шийдэл гэр хорооллыг хийн түлшинд холбох, цахилгаан станциа барих-

legacy:Odontuya gishuun/379458190_6329362503858166_1150922471987585689_n.png

-Өнгөрсөн гурван ч удаагийн дэд хэлэлцүүлэг, эхний өдрийн сонсголоос харахад хэд хэдэн анхаарал татсан зүйл байна. Жишээ нь, 2018-оноос хойш угаартаж нас барсан хүмүүсийн тоо 700 гаруй байна гэж ажлын хэсгийн гишүүд болоод зарим эрдэмтэд дэд хэлэлцүүлгийн үеэр мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийн сонсголоор 163 хүн нас барж 11,968 хүн угаарын хийн цочмог хордлогод өртсөн гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Статистик үзүүлэлтүүд яагаад зөрсөн бэ гэдэгт та ямар дүгнэлт хийж байна?

- Утаанаас болж нас барсан иргэдийн асуудлаар дэд хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн яг тодорхой тоо заахад хэцүү гэдгийг хэлж байсан. Дам нөлөөнд өртсөн болон шууд угаартаж нас барсан хүмүүсийн тоог хэлснээс хойш хүмүүс статистик зөрүүтэй байна гэж их шүүмжилж байх шиг байна. Яг ийм тооны хүн угаартаж нас барсан байна гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарахад их хүндрэлтэй байдаг гэсэн.

-Нийслэлээс утааг бууруулах ажлын хүрээнд 32 мянган өрхөд зуух нийлүүлэх ажлаа татаж, түүндээ төсөвлөсөн байсан 28.3 тэрбум төгрөгөө хийн түлш рүү шилжүүлэх ажилд зарцуулахаар болж байна. Хотоос гаргаж байгаа эргэж буцсан шийдвэрүүдийг юу гэж харж байгаа вэ?

- Нийслэлийн урт хугацааны бодлого нь цахилгаан хангамж, хийн түлш рүү шилжүүлэх гэсэн хоёр шийдэлд төвлөрч байх шиг байна. Зуух тараах нь богино хугацааны аргацаасан ажил гэдгээ хотын дарга Х.Нямбаатар өөрөө хэлж байсан. Зуухтай холбоотой асуудлыг хөндөхөд нэг айлын зургаан хүн угаартаж нас барсан гэдэг тоо ч байдаг. Нийслэлийн иргэдийн хувьд түр аргацаасан зуухны шийдэл биш урт хугацаандаа бодит үр дүнгээ өгөх шийдэл рүү төсвөө зарцуулах шаардлагыг тавьж байгаа.

"Түлшинд асуудал олон ч бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдмааргүй байна-

legacy:Odontuya gishuun/379475997_343927994727783_5093740351654273787_n.png

-"Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан түлшний үндсэн орц болох мидлингийг Энержи ресурс компаниас үнэгүй авч байгаа гэх хэрнээ түлшний үйлдвэрлэлийн нийт зардлын 25 хувийг тээвэрлэлтэд өгсөн байна гэж ярьж буй. Товчхондоо сайжруулсан түлшний ард, тээвэрлэлт, шуудайны бизнес цэцэглэж, авлига их байсныг хөндөж байна. Байгаль орчны сайдын хувьд санхүүгийн тооцоолол, судалгаатай хэрхэн танилцсан бэ?

- Би бизнес эрхлэгчдийн нэр хүнд рүү халдмааргүй байна. Мэдээж дотоодын болон хятад компаниудтай холбоотой зөндөө материалууд байгаа. Тээвэрлэлтэд маш их хэмжээний зардал гаргасан гэдгийг мэргэжлийн хүн тооцоо хийгээд тайлбарлаж л байсан. Өнгөрсөн хугацаанд маш их зардал гаргасан хэр нь утаа буураагүй байгаа нь бодит үр дүн. Тиймээс цаашид гол шийдүүдээ ажил хэрэг болгох нь л бидний зорилго байна даа.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэрэг хүлээхгүй гэх санаатай байна бас

  • Ч
    Ч.САРАНТУЯА

    СӨРӨГ КОММЕНТ БИЧИГЧИД АНХААР!!!! ӨНӨӨГИЙН ЭНЭ ЦАГ ҮЕД УТАА НЭГ НОМЕР УТААНААСАА ЯАЖ САЛАХ ВЭ ГЭЖ БОД!!! САНААГАА НЭГТЭГ. ХӨДӨӨ ОРОН НУТГИЙХАН УБ Т АМЬДАРЧ БАЙГАА БИШ БИТГИЙ СААД БОЛ. САЙН САНАА БАЙВАЛ Л НЭМЭРЛЭ. ОДОНТУЯА ГИШҮҮН ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ ДОТОР НЬ АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ХУВЬД МЭДЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ЯРЬЖ ХЭЛЖ БИЧИЖ БАЙНА ТҮҮНЭЭС ТА БИШ. МЭДЭЭЖ САЛБАРЫН САЙД ГАНЦААРАА БҮГДИЙГ АМЖУУЛАХАД ЖИЖИГДЭНЭ. ДА ЯЛАНГУЯА УТААНЫ АСУУДАЛ РУУ ЧИГЛЭСЭН АГЕНТЛАГ БАЙХАД ТЭР АЖИЛ ЭРЧИМЖИНЭ ЧАНАРЖИНА ТҮҮНЭЭС БО НЫ ЯАМ ОЛОН АСУУДАЛ ХАРИУЦДАГ ДАН ГАНЦ утаа биш НАМЧИРХСАН ТЭНЭГҮҮДЭД ХЭЛЭВ!!!!

  • У
    Уншигч

    Өчнөөн жил төрд суулаа Одонтуяа юу хийсийн одоо ч юу ч хийгээгүй ээ бас л мөнгө идэх арга шүү одоо болиоч дээ

    • З
      Зочин

      yg vnen.en (huja avga)g ter nutag ru n zailuulah heregtei!!!!.

  • З
    Зочин

    ТА БААХАН ЗУУХ ШАХЧИХААД ХАРИЙЦЦЛАГААС БИТГИЙ БУЛТАХ ГЭЭД БАЙ. С.ЭРДЭНИЙГ ДАГАЖ ХЭСЭГ САЛТГАНАЖ АНыг хэд хэд салгаж дорой байдалд оруулсан ОДОО МОНГОЛ АРДЫН намтай нийлж бүх нүх сүвээрэй гартал идээд 28 онд баяртай юу.. ТЭГЭХ Ч ГҮЙ ШҮҮ ХО ЧАМД АРД ТҮМЭН ХАТУУХАН ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭЛГЭНЭ ШҮҮ

  • З
    Зочид

    С.Одонтуяа, хотын дарга асан М.Энхболд ба эхнэр Ж.Туяацэцэг, ЭМДаатгалын дарга асан Л.Бямбасүрэн нар 1964 онд төрсөн 1-р сургуульд хамт суралцсан, 61настай хүмүүс. Одонтуяа юу ч хийхгүй тул өөрчилж чадахгүй. Тиймээс УИХ-ын гишүүн Японд төгссөн, шударгаар бүгдийг хэлдэг Г.Лувсанжамц гэдгийг тавибал байдал өөрөөр эргэнэ гэж бодож байна. Хотын дарга Нямбаатар, Одонтуяагийн зөвлөх гэхээр олигтой юм хийхгүй. ЗАЛУУ ШУДАРГА ХҮНИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЮМ.

  • I
    Irgen

    Ene huuhen uls turd garaad mgl ulsiig mandan badaraaj bnu mgl ulsiig sunuuj bnu tamine

  • N
    no

    Одонтуяа юм хийхгүй ээ. Худлаа ярьж сайхан инээсэн нөхөр дөө.

  • З
    Зочин

    Энэ жомбого авгайг зайлуулаач яасан их шунал вэ нөхөртэйгөө нийлж идэж ууж болоогүй юу жомбого авгай зайлаач

    • З
      Зочин

      Vnen shv.ter (huja)ruga zailasai!!!!

  • З
    Зочин

    Одонтуяа гишүүн ер нь ард түмний төлөө нэг я ам ангаахгүф хирнээ УИХ ын хуучны андуудаа их өмөөрөх янзтай бараг дараа сонгуулиар сонгохгүй байвал дээр юм байна . Хуучны бурхинуудыг бүү сонго.

  • З
    Зочин

    Саран гэрэл хатагтай нь араас орох нь дээ.өөртөө мөнгө гаргаад

  • З
    Зочин

    Хийж чадахгүй байж ямар их албан тушаалд дурладаг нөхөр вэ Идэх мөнгө л их олох нь дээ. Огтажиллаж чадахгү

  • Х
    хүннү

    Зөвхөн өнөөдөр утаа бий болоогүй. 1970, 80-аар онуудад утаа байсан. Тэр үед Улаанбаатар хот нэл өмхий дутуу шатсан нүүрс үнэртдэг байсан. Уушигний өвчин ч их байсан. Тэр үеэс эхлэн утааг хэн ч тоогоогүй, зөнд нь орхисон. Сүүлд 10-аад жилийн өмнөөс, манай дарга нар утааг мөнгө болгож харсан, жил болгон хэдэн арван тэрбумаар мөнгө идэж эхэлсэн. Үр дүн огт байгаагүй. Одоо ч ялгаа алга.

  • З
    Зочин

    Тэнэгтээрэй. Юун агентлаг. Энэ дурак өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлж явахгүй. Бидний татварыг үрэх зарцуулах зүйл дээр ийм дураараа байж хэрхэвч байж болохгүй. Улс төрчид, төрийн албан хаагчид төсвийг дур зоргоороо зарцуулж болох юм шиг ойлголтыг байхгүй болгохгүй бол, бидний хуруу хумсаа мэрж олсон орлогоосоо татвар өгч төсөв бүрдэж байгаа гэдгийг мэдэрдэггүй нөхдийг нийтийн албан тушаалд суулгамааргүй байгаа юм.

  • З
    Зочин

    Цахилгаан станц байгуулж байж бүх асуудлыг шийднэ. Гэр хороололд хүргэх цахилгаан дулааны эх үүсвэр, чадвар байхгүй. Гэтэл Монголын сайд дарга нар цахилгаан станц барьж чадахгүй байдаг. Худлаа ярихаас цаашгүй амьтад. Арга ядаад амархнаар нь нарны, салхины, усан станц гэх гэтэл тэр нь Монголын өвлийг даахгүй хөлдөөд ажиллахгүй. Чадваргүй улсууд улс орныг удирдана гээд төрийн сэнтийд гараад чадахгүйгээ мэдээд мухардалд ордгийн жишээ бол утаа, түгжрэл.

  • З
    Зочин

    Хамгийн хэцүүг нь бусдад хариуцуулаад өөрөө тэгд юу хариуцах юм

  • I
    Irgen

    Hulgaichuud eersddee sandal suudal nemeed.idej uuhiin don.Ypon uls 9 saidtai.delhiid hugjleeree terguulj bn.MUd 126 gishuun.20 iad yam ogt hereggui.Gishuudiin toog 50 d barih huuli oruulj ireh herehtei.Too medehgui avgaigaaraa zaalgaj 8 tugssen galch ES.Huviin surguuliin diplom absan ymarch ediin zasag.tehnik tehnolgi.shinjleh uhaan medehgui hun UB iig udirdana gd zuudee yriad suuj bn.Iim t1 uugiig zailuulah arga bhhui uo.Odontuya ymar uomnii saiid gj.Sarangerel shig l amitan