АСУУДЛЫН МӨРӨӨР: “Хан хужирт“ амралтад Завханы Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аймгийн АН-ын дарга Б.Төрмөнхийн толгойг аягаар цохиж хагалжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 17 сек
110
legacy:zavhan aimag/66123e2f-402f-4fa9-bd0d-0b7b85e49791 (1).jpg

Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан хужирт" амралтын газар сургалтад хамрагджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжжав нь төлөөлөгчдөө сургалт оруулахаар Удирдлагын академиас хүмүүс авчирсан байна. Улмаар сургалтын дараа төлөөлөгч нар нь архидан согтуурч, улмаар нэгнийхээ биед халдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн байдаг.

Эх сурвалжаас авсан мэдээллээр, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан байна.

Маргааныг салгахаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх дундуур орж салгах үед нь Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аягаар нь толгой хэсэгт цохиж, толгойг нь хагалсан аж.

Тиймээс Б.Төрмөнхийн биед учруулсан гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх эмнэлгийн шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Мөн эх сурвалжууд зодооны үеэр 2-3 хүн хөмсгөө сэтлүүлсэн зэргээр биедээ хөнгөн гэмтэл авсныг ч мэдээлж байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийн талаарх гомдол бүртгэгдсэн" гэх мэдээллийг өгч байгаа юм.

Мөн тэднийг огцруулах эсэх асуудлыг нутгийн иргэдийн зүгээс тавьж эхэлсэн байна.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оныг залуучуудыг дэмжих жил болгон зарласан бөгөөд аймаг, сумдын засаг дарга нарын дийлэнх нь шинэ, залуу улстөрчид байна. Тэгвэл төрийн албаны анхан шатны байгууллагад ёс зүйн том алдаа гаргаж, сургалт нэрийн дор архидаж, нэгнийхээ биед зүй бусаар халдсан цөс хөөрүү сумын засаг дарга нарт хэрхэн хариуцлага тооцох нь олны анхаарлыг татаж эхлээд байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нутгийн иргэд

    Наранбат нь их дээрэлхүү бас намчирхүү төрийн албанд байж болохгүй авиртай залуу байна лээ. Ялыг нь эдлүүлж засахгүй бол олон хүнийг хохироож мэдэх жудаггүй залуу

  • З
    Зочин

    Эргүүлэн татаж хариуцлага тооцох хэрэгтэй

  • И
    Иргэн

    ажил албанаас нь зайлуулаач новшнуудыг ямар гавьяа байгуулсан биш

  • З
    Зочин

    Улс төржиж нмаар талцаж хэрэлдсээр байгаад бүр улс төрийн цагаан солиотой болчихсон хүмүүс болжээ Монголчууд

  • И
    Иргэн

    Эр хүн ч байхаа байждээ муудаж зодолдоол биз. Хов болгоод. Бас Нам улс төр шантаач л даа.

  • З
    Зочин

    Нам ярьсан лалрууд шорон ярьсан хулгайчууд ямар ялгаагүй..

  • З
    Зочин

    Ер нь хэзээнээсээ л семинар сэм найр л болдог төрийн албаныхны энэ бусармаг үйл ажиллгаа одоо дээр нь садар самуун нэмэгдсэн

  • З
    Зочин

    Энэ даварсан архичидыг огцруулах хэрэгтэй юун хужиртад сургалт орох татварын мөнгөөр тансгалсан архичид ухвал их юм гарч ирнэ дэ

  • У
    Уншигч

    За за. Ямар сүртэй болоовдээ. Эрчүүд нармайгаа нээлцэх үе өчнөөн л байдаг сан. Эмчид очиж үзүүлэх хэрэг гарвал дээрээс юм унасан, гүйж яваад юм мөргөж толгойгоо хагалсан гээд л яриад өнгөрдөг бж билээ. Цус гарвал хөвөн шатааж тавиад бүр болохгүй бол эмнэлэг ордог сон. Одоо ч халцарьал л эмч цаглаа гэдэг болждээ.

  • З
    Зочин

    огцруулаач балиар архичдыг

  • З
    Зочин

    Сургалт семинар уулзалт бүрийн ард архидалт садарлалт дагах нь ёс төрийн албан хаагчид дуртай гэж жигтэйхэн дургүйцсэн нэгнээ цалингаар нь хүртэл шантаалах амархан