Бусдын гэрээс 308 мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан хоёр этгээдэд тус бүр нэг жилийн хорих ял оноожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:shuuh/Shuuh.jpg

Иргэн Э, Г нарыг бүлэглэн, бусдын гэрт нэвтэрч, 308.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э, Г нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г-гийн ““ ...уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан орсон … тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хуульд зааснаар, “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ял шийтгэлийг хүндрүүлж, хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Түүнчлэн, хуульд заасан тодорхой тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулсан нь энэ тохиолдолд “хүнд” ял биш гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд, шүүгдэгч Г-ийн гомдлоор ялыг өөрчлөх буюу ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    "Яаралтай хэрэг болоод байна 400 000 ₮ зээлдүүлээч . Тун удахгүй өгнө " гэж залилан буцааж өгөлгүй 10-аад жил болж байна. Цагдаад хэлэхээр 3 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол хэрэгсэхгүй болгодог хуультай гээд шалгадаггүй юм байна. Хулгай хийсэн гэх ийм ядарсан хүмүүст их л хатуу шийддэг аж. Уг нь хорих биш хохирлыг нь төлүүлээд эсвэл төлөх чадваргүй бол ажил хийлгээд төлүүлж болно шүү дээ.