Сайд асан Б.Энх-Амгаланд шүүхээс 2 жилийн хорих ял өгч, гэм буруутайд тооцлоо

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:Enh-AmgalanB gishuun/bd6950b2-41d4-47cc-86a6-2600afc0ec2a.jpg

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ танилцлууллаа.

Тодруулбал, ЕТГ-ын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэмээн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, тэднийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нүгэл нүдээ олноо гэж. Саяхан сайд болоод нисэхийг Мишээл 2 болгож өөрийнхөө бөгс долоогчдоор дүүргэсэн. Одоо ч тэд нар нь ИНЕГ ИНҮТ дарганцар хийгээд нисэхийг муулаад мөнгө хүүлээд амьдарсаар байгаа.

  • Z
    zochin

    тостой тэрэгний хабинд өссөн хүү юм чинь гараад ирнээ гэсс

  • З
    З ЭНХБОЛД

    Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ ЯЛ НАЙМААЛЦАХ АЖИЛЛАГАА ТӨГСӨВ .