“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hoshigiin hondii zam/сжажу.jpg

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаажээ.

Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулав.