Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
110

Төв аймагт нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарсан байна. Сэжигтнийг Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа аж.
Тодруулбал, тус аймгийн Баянхангай суманд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нялх охины аминд халджээ.



