“Монголросцветмет“ ТӨҮГ-ийн алтны нөөц дуусаж олборлолтоо зогсоосон бол “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн мөнгөний нөөц багассан гэв

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:2025/09/alta.jpg

"Эрдэнэс Монгол Нэгдэл" өнөөдөр 2024 онд хэрэгжүүлсэн ажил цаашдын үйл ажиллагаа, стратегийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ үеэр тус нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт яриандаа "Уул уурхайн бизнест нөөц баялгийг тогтмол нэмэгдүүлэхгүй бол зарим нөөц дуусаж байна" гэсэн юм. Энэ талаар түүнээс ямар орд газрын нөөц дууссан талаар тодруулахад "Монголросцветмент компани алтны олборлолт явуулдаг ч нөөц нь дууссан хэд хэдэн талбай байна. Алтны олборлолт үндсэндээ зогссон. Нөгөөтээгүүр, тэтгэврийн зээл тэглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн мөнгөний нөөц их багассан. Ойрын 2 жилийн л нөөц байгаа. Энэ мэтчилэн бусад уурхайнуудад ч бас агуулга багасч, олборлолт гүн болж байна. Өөрөөр хэлбэл, зардал нэмэгдүүлж, үр ашиг багасч эхэлж байна. Ийм учраас бид нөөц баялгаа нэмэгдүүлэх стратегийг тодорхойлж үүн лүү нэлээн анхаарч байж уул уурхайн бизнес тасралтгүй өсөлтөө хангах учиртай" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Alt.munguu zuuguud duussan uu

  • З
    Зочин

    Эрдэс Сильвер компаний дэд захирал байсан залуу Төрсөн нутаг Хэнтийн Батширээтдээ мод үржүүлнэ гээд Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум төгрөг хувьдаа аваад хийсэнч юмгүй таг болсоныг АТГ цагдаа шалгадаггүй юм болов уу.Аав нь гаргүй Болдоо гээд Хөрөө рам ажиллуулдаг нөхөр Хан Хэнтий дархан газраас олон жил нойтон мод огтолж байгаль орчныг сүйтгэж бхад хүү нь мод тарина гээд Тэрбумаар нь аваад идчихэж бгаа нь Ариун явдал уу

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol