“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 12 сек
160
legacy:utaa hohirogch/MPA PHOTO 2025-6750 (1).jpg

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.

Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж.

Талийгаач том хүү цэргийн албанд байсан бөгөөд цор ганцаараа үлдсэн байна. Тэрбээр өнөөдөр Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.

"Би хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 18-нд утсаар ярьсан. Бид сайн байгаа. Ээжтэйгээ ирээдүйнхээ төлөө жаахан ярьсан. Юугаа ч бяцхан дүү нар маань бурхан болчихлоо. Гэртээ орж ирэхэд ширээ засчихсан, тавгийн идээ зассан байсан. Ах намайг сэтгэлээ бариарай гэж захисан. Ээж нь 3 дүүтэй нь, Сүхээ ах нь, Сарнай дүү нь угаарт хордоод бурхан болчихлоо. Сэтгэлээ бариарай гээд захиад байсан. Цэргийн алба хааж байх хооронд ээж, юугаа ч мэдэхгүй хөөрхөн 4 дүү маань угаартаад нас барсанд би маш их гомдолтой байна. Миний ирээдүй маш бүрхэг боллоо. Би аавгүй өссөн. Цор ганцаараа үлдлээ. Утаанаас болж өөр айлын амьдралд ч ингээд хар толбо үлдээд байх уу. Одоо миний цэргээс халагдах тушаал ирж байгаа.

Манайх сайжруулсан түлшийг байнга түлдэг байсан. Угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд 5 сая төгрөг олгосон" гэлээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эвий дээ

  • М
    Маш их харамсаж байна

    Сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж байж хүнд хүчир цагийг давах нь зүйтэй байх Мэргэжлийн хүний зөвлөлгөө тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй Бузар шүглэсэн монголын төр бол танд туслахгүй, бас тоохгүй. Нам нэртэй МАНАН мафийнхан монголчууд тэр хууль ёсоор Аллага Террор хийж байна

  • Ж
    Жигээ

    Хэцүү байсан ч дүү минь даваад гарна шүү

  • З
    Зочин

    Энэ хүүд туслаарай

  • З
    Зочин

    Энэ хүүхэдийг орон сууцаар хангаж нөхөн олговор олго......

  • З
    Зочин

    Ээ чааваас ямар цаг үед амьдраад байгаам бэ?.Монголчуудыг золбин нохой шиг хядаж байна даа. Сүүлийн 35 жил төр барьсан хулгайч нарын үр удам үүнийхээ хариуг авах цаг удахгүй ирнээ.

  • Г
    Ганбат

    Нүүрс түлж байгаа бүх айл өрх бүр угаартаад байвал бүгд үхээд дуусна шүү дээ Нүүрсээс болж байгаа бол харин тэр горим журмыг нь сайн баримталж галаа түлж баймаар 6айна Юм болгоныг улс төрүүлж ярьдагаа болимоор юм Нүүрснээс болж байгаа бол Нүүрс түлж байгаа бүх айл өрхийн иргэд бүгд үхэх байсан байх харин зуухаа галлахдаа баримталдаг горим журмаа барьж байгаа чээ Ямар төр танай зууханд Нүүрс хийгээд өрхийг чинь бүтээгээд хаалтыг хаагаа юу битгий тэгж улс төрүүлж байгаа ч

  • И
    И

    Энэ төр, засагт болж байгаа юм алга. Агарр нь утаа, бохирдолтой, айл өрх нь хүйтэн, хоолгүй, зам, талбай нь хужиртай, бөглөөтэй, иргэд нь ажилгүй, дарга нар нь хулгайч, худалч...

  • З
    Зочин

    Pee arai ch de ter utaani sonsgol ur dun alga hogin novshnuudaa heden huni amiar toglov ta nar Hurelsuhee ugee heleed ogtsor

  • З
    Зочин

    Орь ганцаар хоцорсон энэ нялх амьтныг харж байна уу, сонсож байна уу Хүрэлсүхээ. Чамд зүрх сэтгэл байна уу? Та шахмал түлшний үйлдвэр байгуулчихлаа гэж яриад байсан. Шахмал түлшний хэдэн үйлдвэр байгуулав. Байгуулсан гэж хэлээд байгаа үйлдвэр чинь хаана байна.

  • З
    Зочин

    Улс орон, ард түмнийг ийм ядуу эмгэнэлтэй амьдруулж байгаа монгол орныг минь олон жил тонон дээрэмдэж, хулгайлж авлигчигдан цөлмөн дуусгаж байгаа ардын намынхан бүгдээрээ үхэж далд ороосой!

  • H
    Huuhee

    Хөөрхий энэ хүү яанаа. Энэ хар хулгайчуудаас болж айл гэрийн амьдрал сүүрсээр байх уу. Үүнийг зогсоох зоригтой аавын хүү даанч алга даа. Яаж л хувааж идэхээ бодсон арчаагүй төр, төрийн түшээд үхээсээ билээ.

  • З
    Зочин

    Сагсуу нөхөр хүчээр тулгасан түлш шүү дээ Эхний хүн нас барахад л зогсоох бсан Төр хутгалдсан болохоор бие биеэ өмөөрөөд өдий хүрлээ

  • З
    Зочин

    Хуурамч хурандаа Хүрэлсүхээ чи харахгүй байна уу? арай дэндэж байна. халад тавчигтай ээж машинд суухад засаг огцоруулж шоудаад ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон, энэ шахмал нүүрсний шахааг эхлүүлж утааг алга болгосон шоу хийж өнөөдөрийг хүрсэн хүн та энэ хүүг өрөвдөхгүй байна уу. МАН-ын засгийг хуйгаар нь огцоруулахаас өөр аргагүй, шахмал түлшээр нь өөрсдийг нь утаж амь биеэр нь мэдрүүлэх цаг болжээ

    • K
      Khvrelsvkh ard tvmnii

      Itgeleer togloson Oyun erdene Hyambaatar nar ch araas ni yvj bgaa lalaruud

    • О
      Од

      Яах вэ төр засагт чих байна уу энэ хүүхдэд одоо төр туслах цаг нь болсоон